“Иванушки интернэшнл”-ийн Олег Яковлев сэхээнд байна

1990-ээд оны дунд, 2000-аад оны эхэн үед залуусыг байлдан дагуулж байсан “Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев биеийн байдал маш хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар хойд хөршийн хэвлэлд мэдээлжээ.

Тус хамтлаг Монголд ирж тоглож байсан бөгөөд тоглолтын тайзан дээрээс хамтлагийн гишүүн Олег Жамсараевич Яковлев өөрийгөө Монголд төрсөн, төрсөн нутагтаа ирэхэд сайхан байна хэмээн үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцаж байсныг монголчууд санаж байгаа биз  ээ. Тэрээр 1969 онд Улаанбаатар хотод цэргийн даргын гэр бүлд төрсөн бөгөөд Монголд нэгдүгээр анги төгстлөө амьдарч байжээ.

Дуучны эмнэлэгт хүргэгдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

0 сэтгэгдэлтэй