ЖУЛИА РОБЕРТС: БИ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭГДДЭГ

 

Б.ХИШИГБАТ

Энэ жил 50 нас хүрч буй Жулиа Робертсийг Холливудын хамгийн овор багатай эмэгтэй жүжигчдийн  нэг гэж үздэг. Иймээс ч сүүлийн 30 шахам жилийн турш тэрээр дэлхийн хамгийн их орлоготой ТОП-10  эмэгтэй жүжигчдийн жагсаалтад багтсаар ирсэн биз ээ. 1990 оны “Хөөрхөн хүүхэн” кинонд  тоглосноос хойш түүний дүр бүтээсэн кинонууд нийтдээ хоёр тэрбум гаруй ам.долларын орлого  цуглуулжээ.

 

“Оскар”-ын шагналт алдарт жүжигчний АНУ-ын “Marie Claire” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагыг  толилуулж байна.

-Таны гоо сайхны цүнхэнд юу байдаг бол?

-Хар өнгийн тушь. Би нүүрэндээ хэт тод, хэт их будалт хийх дургүй. Энгийн үед хар тушь түрхээд л  болдог. Харин гэрт тольтой ширээний шургуулганд нүдний болон нүүрний шингэлэгч тос, будаг  арилгагч сүү бий. Дээр нь мэдээж нарны туяанаас хамгаалах хэрэгсэл байгаа. Нарны хэт ягаан  туяа хүний арьсанд ямар ч хэрэггүй шүү дээ.

-Таны нүүрний арьс үнэхээр өөгүй толигор юм аа. Та нууцаа дэлгээч. Амьд ус ууж, эсвэл унтахдаа  залуужуулагч алим иддэг үү?

-Үгүй дээ. Арьс маань эцэг, эхээс хайрласан удмын бэлэг гэх үү дээ. Ийм бэлэг ч тун дажгүй өв  хөрөнгө шүү.

-Та өөрийгөө ганц өгүүлбэрээр тодорхойлооч?

-Үргэлж өөрчлөгдөн шинэчлэгддэг хүн л гэж хэлнэ дээ.

-Таны давуу тал юу юм бол?

-Ёстой чөтгөр бүү мэд. Би үнэхээр мэдэхгүй. Энэ тухай надаас илүүтэй найз нөхөд маань хэлэх байх.

Тэгвэл Жулиа Робертст сул тал гэж бий юу??

-Би тантай адил энгийн л нэг эмэгтэй. Иймээс сул тал байлгүй яахав. Гэвч тэр бүхний тухай хүмүүс мэдэх албагүй биз дээ? Гэхдээ нэг том нууцаа тантай хуваалцая. Би үзэмтэй талхнаас салж чаддаггүй юм. Харах л юм бол тэсэлгүй шууд идчихдэг.

-Та юуг үзэн яддаг вэ?

-Өөрийгөө ямар нэг байдлаар хязгаарлах л юм бол уур хүрээд бухимдаад явчихдаг юм.

-Танд юу байхгүй бол амьдарч чадахгүй гэж боддог вэ?

-Өөрийн гэр бүлгүйгээр амьдралаа төсөөлж чадах хүн энэ хорвоо дээр байхгүй болов уу.

-Таныг хурцалдаг зүйл?

-Хайр дурлал.

-Тэгвэл таныг чухам юу аз жаргалтай болгодог бол?

-Өвөрмөц хариулт биш ч мөн л хайр дурлал л гэж хэлнэ.

-Зураг авалтад баригдаагүй чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?

-Та тоглож байна уу? Надад чөлөөт цаг гэж байхгүй ээ. Би чинь гэр бүлтэй, хүүхдүүдтэй хүн. Манайх  аварга том хашаандаа жимс, ногоо тарьдаг л даа. Гэр бүл, тариалангийн талбай зэрэгт тэр чөлөөт  гэх цагаа бүгдийг нь үрчихдэг. Гэхдээ ингэх нь надад маш их таалагддаг юм.

-Таныг олон талын авьяастайг мэдэхгүй хүн ховор. Гэхдээ танд ямар нэг авьяас дутагддаг л байх?

-Би зурж чаддаггүйдээ бага зэрэг харамсдаг шүү.

 

0 сэтгэгдэлтэй