“Гурван охин”-ы хэмнэлийг зүрхэндээ

           

“Гурван охин” хамтлагийн “Хэмнэл зүрхэнд” шинэ цомгийн нээлт 9 сарын 2-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д 20 цагт тоглогдох гэж байна. Тус хамтлаг шинэ цомог гарах бүрт тоглолт хийдэг заншилтай. 2011 онд “Жинхэнэ хайр” тоглолтоо УБ Паласт гурван өдөр тоглож байсан бол 2014 онд “Хурдлах тусам” цомгийн баяраа мөн тэмдэглэж байсан юм.

“Хэмнэл зүрхэнд” шинэ тоглолтондоо зориулж, “Хайр хэвээр” дуугаа саяхан клипжүүлжээ. Тоглолтын тасалбарын үнэ 20,000 төгрөг байгаа аж.

0 сэтгэгдэлтэй