Монгол улс “Дэлхийн мисс”-т 12 дахь удаагаа

            

Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөх үндэсний ялагчаар Цэвээндашийн Энхжин /24 настай, 174см, биеийн харьцаа 86/60/90/ тодорлоо. Ц.Энхжин нь дэлхийн шилдэг Кембрижийн Урлагийн их сургуулийг /Cambridge School of Art/ интерьер дизайны чиглэлээр төгссөн  байна. Мөн тэрбээр Кембрижийн их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсныхаа дараагаар Италийн уран барилгын гайхамшиг болсон Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэргээ хамгаалжээ. Манай улсын бүсгүйчүүд 2005 оноос эхлэн “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог болсон юм. Хамгийн анх  Г.Хонгорзул оролцож байсан бөгөөд ийнхүү Монгол улс “Дэлхийн мисс”-т 12 дахь удаагаа оролцохоор боллоо. 

0 сэтгэгдэлтэй