УГЗ Б.Долгион аялагч, хөтлөгч болжээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион “Аяллын тойрог” нэвтрүүлгийн шинэ хөтлөгч болжээ. Тус нэвтрүүлгийг аялагч, хөтлөгч Ц.Ган-Өлзий хөтлөн явуулдаг байсан юм. Б.Долгион, Ц.Ган-Өлзий хоёр энэ удаад Японы Окинава арлаар аялан хоёр цуврал нэвтрүүлэг бэлдсэнээ UBS TV-ийн 25 жилийн ойд зориулан гаргахад бэлэн болжээ.

Цаашид хоёр аялагч маань ОХУ, Балтийн эрэг орчмын улс болон Скандинавийн орноор аялан, сонирхолтой цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж. “Аяллын тойрог” нэвтрүүлгийн төгсгөлд үзэгчдэдээ зориулж олны сэтгэлийн утсыг хөндөх хөгжмийн аязыг тоглож байгаа нь үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

0 сэтгэгдэлтэй