Н.Дуламсүрэн: Шинэ хуулиар зєрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна

 

Зєрчлийн тухай болон Зєрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний єдрєєс мєрдєж эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээдэд хамааралтай єєрчлєлт, түүний хэрэгжилтийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэнгээс тодруулга яриа авснаа хүргэе.

Зєрчлийн тухай хуульд танай байгууллагын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой зєрчлийг шийдвэрлэх талаар хэрхэн тусгасан бэ? Шинээр батлагдсан хуулиуд нь өмнө мөрдөж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Зєрчлийн тухай хууль батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний єдрєєс хүчин төгөлдөр мєрдєгдөж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан захиргааны арга хэмжээ ногдуулж байсан нь хүчингүй болж, Зєрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.13-т зааснаар “гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр хуульчилсан.

Дээрх заалтуудыг дэлгэрүүлбэл, Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах гэсэн 3 тєрлийн шийтгэлтэй байна. Торгох шийтгэлийн хэмжээ нь тооцооны нэгжээр хэмжигдэх бєгєєд 1 тооцооны нэгж 1000 тєгрєгтэй тэнцүү байхаар хуульчилсан. Зєрчил гаргасан гадаад иргэнийг 10-2000 тооцооны нэгжээр, хуулийн этгээдэд зєрчлийн хугацаанаас хамааран 10 тооцооны нэгж болон түүнээс дээш нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгохоор байгаа. Мєн зарим тєрлийн зєрчилд оногдуулах торгуулийн хэмжээг тодорхой зааж єгсєн. Тухайлбал: Зєрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. Харин олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар визгїй зорчдог орны иргэд хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол Зєрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зїйлийн 1.1-д зааснаар  100 нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгуулна зэргээр тодорхой зааж өгсөн байгаа.

Зєрчлийн тухай хуульд зєрчил үйлдэж, шийтгэл хүлээх хүн нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Зєрчил үйлдсэн 16-18 насны хїний хувийн байдал, зєрчлийн шинж, зєрчил үйлдэгдсэн нєхцєл байдлыг харгалзан шийтгэлээс чєлєєлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор шинэ зохицуулалт хуульд орсон.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар захиргааны шийтгэл ногдуулж байх үед торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлогдож, хамгийн багадаа 240 мянган тєгрєгєєр торгуулж байсан бол шинэ хуулиар зєрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна. Єєрєєр хэлбэл, визийн болон оршин суух зєвшєєрлийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух зєвшєєрлєє хуульд заасан хугацаанд аваагїй 1 хоног зєрчил гаргасан тохиолдолд 10 тооцооны нэгж буюу 10 мянган тєгрєгєєр торгохоор болсон гэсэн їг юм. Зарим тєрлийн зєрчилд тухайлбал, хуулийн этгээдийн бїртгэлийн журам зєрчсєн їйлдэлд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээ нь ємнєх хуульд заасан хэмжээнээс єндрєєр тогтоогдсон тул энэ тєрлийн зєрчил гаргахаас уригч хуулийн этгээд зайлсхийх хэрэгтэй.

Мєн хєрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зєвшєєрснєєс бусад нутаг дэвсгэрт зорчсон, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон Чєлөөт бүсийн тухай хууль зөрчсєн үйлдлүүдэд манай байгууллагын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулахаар болсон.

Шинээр Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хууль батлагдсантай холбоотойгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон уу?

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дїгээр зїйлийн 34.2.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол” гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргахаар хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл гадаад иргэнийг улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг хүчингүй болгох эрх гагцхүү хуулиар манай байгууллагад л хадгалагдаж байна.

Гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээд юуг анхаарвал зохих вэ? Эрх, үүргээ сайн мэдэхгүйгээс зөрчил гаргах тохиолдол их байдаг?

Гадаадын иргэн, тэдгээрийг уригч хүн, хуулийн этгээд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой. Хэрэв дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээхэд хүрнэ. Цаашлаад зөрчил даамжирвал Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авна.

Хэрэв торгох шийтгэл хүлээхээр болвол хуулийн этгээд зөрчил шийдвэрлүүлэх тухай албан хүсэлт, хуулийн этгээдээс хууль ёсны төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, Зєрчил гаргасан гадаадын иргэн, түүнийг уригч хүн нь зєрчил шийдвэрлїїлэх тухай єргєдєл, хүсэлт, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, уригч иргэн нь Монгол Улсын иргэн бол иргэний цахим үнэмлэхний хуулбар зэргийг тус тус бүрдүүлж, зєрчлєє шалган шийдвэрлүүлнэ.

Гадаадын иргэнийг зєрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө мэдээлэл авах, зөрчил гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн гаргах вэ?

Зєрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол, мэдээлэл гаргагч нь холбоо мэдээллийн бїхий л хэрэгслийг ашиглан хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Иргэдийг энэ боломж бололцоогоор нь хангах зорилгоор зарим нэгэн техникийн шинэчлэл хийж, утсаар иргэдийн мэдээллийг хїлээн авч байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь хуульд заасан єєрт хамаарал бїхий мэдээллийг үнэн зєв єгч, асууж тодруулах шаардлагатай мэдээлэл болон гадаадын иргэдтэй холбоотой зєрчлийн мэдээллийг 7575-1882 дугаарын утсаар єгч болно.  Харин зөвлөгөө болон нэмэлт мэдээллийг 1800-1882 дугаарын утсаар авах боломжтой.

0 сэтгэгдэлтэй