Хятад улс 2.5 мянга гаруй авлигачийг буцаан авчрав

Авлигаар олсон эд хөрөнгөтэйгээ хилийн чанадад зугтсан 2.5 мянга гаруй  авлигачийг  Хятадын төр буцаан авчирсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Буцаан авчрах ажиллагааг 2014-2016 оны хооронд үргэлжилжээ.

БНХАУ-ын Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, авлигачдыг авлигаар олсон эд хөрөнгөтэй нь буцаан авчрах “Тэнгэрийн тор” ажиллагааны хүрээнд зөвхөн 2016 онд 72 улсаас 951 зугтагсдыг баривчлан авчирсан байна. “Хятадын төр дэлхийн 90 улсаас 2566 зугтагсдыг 8,6 тэрбум юань (1.25 тэрбум ам.доллар)-ийнх нь хамтаар буцаан авчирлаа” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. Зугтагсдын 1238 нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сайн дураараа ирсэн бол үлэмж авлигын хэрэгтэй 100 авлигачийн 39-ыг нь буцаан авчирлаа гэжээ.

“Тэнгэрийн тор” ажиллагааны ачаар эд хөрөнгөтэйгээ хилийн чанадад зугтах явдал мэдэгдэхүйц буурсан байна. 2014 онд зугтах 101 оролдлого бүртгэгдэж байсан бол 2016 онд 19 болж буурчээ.

0 сэтгэгдэлтэй