Сангийн сайдын эсрэг нэг үг ч дуугарсангүй, бас АН-ынхны тоглоомонд орсонгүй

Өчигдөр болсон чуулганы хуралдаан өнгөрсөн хугацаанд улс төрд өрнөсөн олон үйл явдлын мөн чанарыг таниулсан үйл явдал байлаа. Хэрүүлээр дүүрэн хурлаас ард иргэд хэн нь хэн бэ гэдгийг тайлбаргүйгээр мэдэцгээв. Монгол Улсын Ерөнхий  Ж.Хүрэлсүх тэсгэл алдан хэрүүл хийн  байж Сангийн сайдаа авч үлдлээ. 32-ын бүлэг буюу тогтвортой байдлыг хүлээж ирсэн гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн хориг энэ Засгийн газрыг муухай харагдуулах сайхан боломж байлаа. Харин тэд энэ боломжоо “намын” нэр хүнд гэдэг ганц мөн чанараар даран байж ашигласангүй. Уурлаж хашгирч байсан нэгнээс эхлээд яг цагаа тулахад  ясны зарчмаа барьжээ. Яг ийм үйл явдал өмнөх Ерөнхий сайдыг огцруулахад явагдсан ч 33 бүлгийнхэн шуналаа дарж чадалгүй намын нэр хүндээ уландаа гишгэн засгаа огцруулсан билээ. Хэрвээ Ж.Мөнхбатын оронд хэн нэгэн байсан бол ингэж их гүтгүүлснийхээ төлөө эсрэг кнопоо дарах байлаа. Тэрээр бухимдлаа илэрхийлсэн ч энэ удаад тэвчжээ.

32 ын бүлэг  экс  Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбатын өрөөнд төвлөрч хуралдаж шийдвэрээ гаргаж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаа. Ж.Эрдэнэбат энэ удаад хэдий Ерөнхийлөгчийн Тамгын газраас улаан цайм баримтуудыг чуулганы танхимд гаргаж тавьсан ч Сангийн сайдын эсрэг нэг үг ч дуугарсангүй, бас АН-ынхны тоглоомонд орсонгүй. Энэ бол МАН-ын үндсэн мөн чанар үнэлгээ юм. 32-ын бүлгийг толгойлж байнаа Ж.Эрдэнэбат, Засгийн газар,  33-ын бүлгийг тэргүүлж буй  У.Хүрэлсүх хоёрын ялгаа ердөө энэ юм .

Яг сарын өмнө болсон ЗГ-ыг огцруулах асуудал дээр Одоогийн Ерөнхий сайдын толгойлсон 33-ын бүлэг ийм зангараг гаргасан бол МАН сөрөг хүчнийхээ сайтар төлөвлөсөн улс төрийн тоглолт, Төрийн тэргүүнийхээ парламентаа хүссэнээрээ самрах  хавханд орохгүй бизээ.

Намрын налгар энэ өдрүүдэд Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвөө батлуулчихсан, харин намын их хурлаараа Намын дарга болох гээд Ж.Хүрэлсүх энэ удаад бэлтгэлээ хангаж байх байлаа. Харин  алдаж гишгэсэн түүний алдаа 100 жилийн түүхтэй намаа сөрөг хүчнийхээ хавханд өгчихөөд намын гишүүддээ юу гэж ч хэлэхээ мэдэхгүй байдалд хүргэв. Намаа толгойлж шинэчилнэ гэдэг итгэл найдвар түүний хувьд ийнхүү төгсгөл болжээ. Албан тушаалд яарсан Ж.Хүрэлсүхийн алдаа намаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 300 мянгын шийдвэр  улсаа самрахад хүрчээ. Шинэчлэлийн итгэл найдварыг тэд нэг сарын дотор ингэж хариуллаа. Эхнээс нь төгсгөл хүртэл нь дагасан дагагчид нь харин өнөөдөр “Бид юу хийчихэв ээ” хэмээн  халаглаж байна. Тэдэнд систем ярихаас өөр “байдал”-аас гарах боломж  үлдсэнгүй…

Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг.

0 сэтгэгдэлтэй