“Time square”, “River garden” хотхонуудын газрын эзэнтэй танилц

 

Туул голын хойд эрэг буюу одоогийн “River garden”, “Time square” хотхоны ийт 27,3 га газрын өмчлөгч нь “Стандарт групп” ХХК, тус компанийн эзэд нь Д.Батаа, Д.Ганбат гэж ах, дүү бий. Туул голын хойд эрэгт “Стандарт кэмп” хэмээх амралтын газар ажиллуулж байсан ах, дүү хоёр нэг л өдөр Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх газрын өмчлөгч болсон. Ийм том хэмжээний газрыг дүүргийн Засаг дарга дур мэдэн олгох толгойгүй тул тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан хүмүүсийг энэ хэрэгт хардаж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж хоцорчээ. Тэд эзэмшил “нутаг” дээрээ хуучнаар “Номин констракшн”-тай гэрээ байгуулсан нь тансаг зэрэглэлийн “River garden”, “Time square” хотхон сүндэрлэх эхлэл болжээ.

“Стандарт групп” ХХК-ийн Д.Батаа гэж хэн бэ? Та хэвлэлийн хуудаснаас анх удаа түүний зургийг харж байгаа нь энэ.

Монголд байхаасаа гадаадад амрахыг эрхэмлэдэг Д.Батаа хэн хүнээс өөрийгөө нууцлахыг хичээдэг нэгэн. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Дашнямын хүргэн гэдгийг олон хүн мэдэхгүй. Одоо “Бишрэлт холдинг групп”-ийн эзэмшдэг “Эм импекс” компанийг хувьчилж авч байсан анхны эзэн нь энэ хүн.

2011 оны хавар Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг “Рапид” харшаас 2 сая 245 мянган юань, 6000 ам.доллар  буюу тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг хадгалж байсан сейф алдагдсан хэрэг мандсаныг зарим уншигч санаж байгаа. Н.Хүрэлбаатарыг энэ хэрэгт холбогдуулан удтал шалгасан ч энэ хэргээс нь аварч гарсан хүн нь Д.Батаа. Учир нь Н.Хүрэлбаатар, Д.Батаа хоёр бол Л.Дашнямын хүргэчүүл юм. Базууд нэгнээ авраагүй бол, “Наадах чинь миний хадгалуулж байсан мөнгө байсан юмаа” гэж хэлээгүй бол сайд Н.Хүрэлбаатар дээлээ нөмрөх нь тодорхой байсан гэж яригддаг.

Цомог, тоглолт ивээн тэтгэхийг хүсэн очсон урлагийнхныг “гуйлгачин” хэмээн хараагаад гаргадаг Д.Батааг “Номин”-той орон сууц барих гэрээ байгуулан, “River garden”-ий эхний ээлжийн барилгуудыг барьж байх үеэр “Туулын бургасыг булшилж байна”, “Хэрэв энд барилга баривал Улаанбаатар хот ундны усгүй болно”, “МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоолоо” хэмээн хэвлэлээр мянгантаа донгодож байсан боловч, “River garden”, “Time square” баригддагаараа баригдаад, бүхэл бүтэн дүүргийн хэмжээнд хүрээд байгаа нь түүний хүч чадлыг илтгэн харуулж байна уу гэлтэй.

Одоо Д.Батаатай холбоотой үүсээд байгаа нэгэн маргаан нь River garden-ий замаар явахыг хүссэн хэнбугай ч түүнд мөнгө төл гэдгээс үүдээд байна. Түүнтэй маргаан үүссэнээс “Эко констракшн” компани “Маршал хотхон”, “King tower” хотхонуудаа урагшаа “River street”-тэй холбож чадахгүй гацаанд ороод байна. Мөн саяхан шинэ байрандаа төвхнөөд байгаа “On and Off” продакшн урагшаа харсан хаалгаа гаргаж чадахгүй байна.

Хурдны зам тавихаар төлөвлөж байсан энэхүү газарт Д.Батаа өөрсдийн санаачилгаар хотхоныхоо замыг тавьчихаад, одоо хүмүүст хууль бус шаардлага тавин мөнгө нэхэж байна. Энэхүү хууль бус үйлдэлд нь Нийслэлийн газрын албаныхан шаардлага тавин, хашааг нь нураах гэсэн боловч, “Номин”-гийн ажилчдын тусламжтайгаар тээг болжээ.

Д.Батаагийн хувьд “Номин констракшн”-тай мөнхийн түншүүд болох гэрээ байгуулсан гэх агаад орон сууц бүрийн мкв-аас хувь авах байдлаар хамтран ажилладаг гэж яригддаг байна. Уг нь Д.Батаа нийтийн эзэмшлийн замыг өөрийн гэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй аж. Үйл явдал цаашдаа шүүх цагдаадаа хүрснээр үргэлжлэх юм байна.

30 сэтгэгдэлтэй

  • Barilga shahaj bariad zogsool nogoon baiguulamjaa tolovloogui baij busdiin barisan zam zogsool ruu garts gargahiin genee hol och doo.Odoo harin dahiad garts gargah gevel garch uzeltsenee

  • Niigmiin hariutslagaa uhamsarlaad zogsool zam mod zulegee hangalttai tolovloj barisan River garden hothonii zam ruu tulgaj barilga bariad garts gargah geed baigaa yum On and off bolon eco-giinhon.Mongolchuudiig yaduu baigaag dalimduulaad 100 ailtai bairand 20 zogsool tolovlood hemnesen gazar deeree barilga shahaj baridag arga barilaa oorchloh tsag bolsoon.

  • Засуулсан хурганууд зүгээр тэр долоон буудалдаа 0,7-гоо долоогоод хэвтэж байг. Бид улсын газрыг булаасан шиг булааж “улс дотор улс” гэдгээ мэдүүлэх ёстой.Нийслэл мийслэл, мэргэжлийн хяналт ч гэх шиг. Тэд нарт өгдөг юмыг нь амаар нь дүүртэл чихээд энэ замын газрыг авчъяа хэдүүлээ. Туулын хөндийг авч болсон юм, энэ замын газар ч лай л байна 

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг батан буулгавал таарна Оn Off- ийн хууль бус барилгыг нурааж чадахгуй бол бидний татварын монгоор амьдарч байгаа тийм хоолны савнуудаар яадгийн. Бас дарамтлана аа

    • Хувийн өмчийг буулгаж болохгүй ээ.Харин зогсоол түй ганц байр барчихаад бусдын зогсоол руу гарц гаргахыг зөвшөөрч болохгүй

  • Монголд байхгүй хүнээ бодсон ганц хотхонг Номин л барьсаншдээ. Ононбатын баар pub-ийн зориулалтаар баригдсан тэр ганц барилгын гарц орц зогсоолын асуудал арай л бишээ. Аюулгүйн тойрог замтай хаалга нь нийлцэн, дараа нь осол аваар гарвал хэн хариуцах вэ. Согтуу байтгуаа эрүүл хүн ч гарч амжилгүй машинд шүргүүлхээр юм байлээ.

  • On & off замд тулгаж ямарч аюулгүй байдал хангаагүй барилга барих зөшөөрөлгүй байж  барилга барьж гарцаа гаргах гэж байхад тэмцэх нь зүй ёсны хэрэг биздээ. Барилгаа барихдаа ямарч авто зогсоол төлөвлөгөөгүй хүний өөрсдийн хөрөнгөөр оршин суугчиддаа зориулж барьсан зогсоол зам талбайг ашиглах санаатай. Тэр нь ядаж байхад Баар гэж байгаа. Орой үдэш согтуу хөлчүү хүмүүс гарж ирээд машинд мөргүүлбэл хэн хариуцах юм бэ?  

  • Манай хотхон ердөө 27,3хан га газартай ш дээ. Туулын сав газар жоохон ш дээ. Байшин барилгат маань хана туурга нь цуураад хэцүү байна ш дээ. Энэ тэнэг голын сав газар чинь хөдөлгөөнтэй байгаад байдийм байна ш дээ. Ийм жаахан устай газар дээрээ манай Баярсайхан захирал, Уламбаяр захирал, Батаа захирал яаж зам тавих юм бэ?? Тэгснээс дахиж байшин бариад зарсан нь дээр ш дээ…Тэгснээс тэртээ тэргүй зам баринаа л гэж байсан улсын газар дээр л зам барьцан ш дээ.Юу нь буруу юм бэ??? Заавал яагаад улсаас зөвшөөрөл авна гэж?? Заавал яагаад маршал тауныхны цэцэрлэг болно гэж?? Тэдний хотхон хямдхан ш дээ.Өөр юмгүй дээ

    • Хана туурганы асуудал бишээ зөвшөөрлийн асуудал бол бүр ч биш.Авто зогсоол ногоон байгууламж юу ч бариагүй байж бусдын зогсоол руу тулгаж барилгаа барьчихаад гарц гаргана гэнээ бас.

  • Туулын эрэг орон гэргүй хүмүүс,золбин нохой,барилгын хог дүүрэн бсан.ийм гоё орчин үеийн ногоон байгууламж, хиймэл нуур бүхий орон сууцны хороолол босгосон энэ хүмүүст баярлаж явдагаа.ашиг харж барьсан бол ингэж их тохижилт хийхгүй л бсан байлгүй.

  • Монголчуудаа сэрцгээ..Олимпийн алтан медалийг би Батаа ах, Баярсайхан ах шиг хүчтэй ах нартаа авчирсан юм. Хүчтэй ах нарт үйлчилцгээе монголчуудаа. Эко Нямдаваа шиг голоо цохисон ах нарыг сэгсэрцгээе.Ононбат шиг урлагийн гуйлгачдыг сэгсэрцгээе. Туул гол мол яадын бэ,усаар мөнгө хийхгүй ш дээ

  • Бид мөнгөтэй!Мөнгөтэй хүн Туул голыг ч, төрийн хуулийг ч, нийтийн эзэмшлийн талбайг ч өмчилж болдог юм мэдэж авцгаа!Энэ сэтгэгдэл бичсэн ОРКУУД манай хотхоноор хадгалмжийн дэвтрээ сэгсрээд ч зээл тавиад ч шагайж чадахгүй!Бид цагдаатай нь, хуультай нь улстай нь худалдаад авна. Сүхбаатарын талбайд хотхон барина гэж мэдээрэй

  • Улаанбаатар хотын хамгийн гоё орчин буюу ногоон байгууламжтай бүх зүйлийг оршин суугчдын төлөө барьж байгуулсан энэ хүнийг харин магтах юм биш үү. Жинхэнэ баялаг бүтээгч байна даа

      • Ердөө л тэр. Бааранд нь орох үйлчлүүлэгчид нь Ривер гардений зогсоолыг, замыг эзэмшинэ. Нарийн замд нь түгжээ үүсгэнэ. Осол гарах нөхцлийг бүрдүүлнэ. Хотхонд нь зугаална.Согтуурсан, мансуурсан нөхөд нь оршин суугчдыг айлгаж ичээнэ. Хүүхдүүдийг нь уруу татна. Ийм л нөхцөл үүсгэх гээд байгаа юм даа. Энэ их аюул шүү.