ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан улс эх орspan class=text_exposed_showныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 07 сарын 10 ны өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.
Энэ жил Баянзүрх дүүргээс дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 86 хүн, Алтан гадас одонгоор 159 хүн шагнагдсан бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 хүн, Цэргийн гавъяаны одонгоор 2 хүн, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 3 хүн, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнуулсан байна.
Шагналыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулж баяр хүргэлээ.

0 сэтгэгдэлтэй