Дүүргийн Онцгой комисс хуралдлаа

Нийслэл хотод орсон хүчтэй аадар борооны улмаас дүүргийн 2, 8, 9, 11, 16, 21,25, 27 зэрэг хороодод үер буусантай холбогдуулан дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссыг хуралдууллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дээрх хороодод холбогдох арга хэмжээг яаралтай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад, иргэдийн аюулгүй байдлыг ханган үер усны аюулаас сэргийлэх, анхаарал болгоомжтой байж, сэрэмжлүүлэх арга хэмжээ авахыг дүүрэг дэх Цагдаагийн I, II, III хэлтсүүдэд тус тус үүрэг болголоо.

0 сэтгэгдэлтэй