Мэрилин Кэрро, Александр Шепсийг уучилжээ

“НТВ” сувгаар оросын “Зөн билгийн тулаан” шоуны 17 дугаар тулаан ид гарч байгаа билээ. Тус шоуны ялагч болохын тулд гурвантаа оролцож байгаа Эстоний зөн билигтэн Мэрилин Кэрро, 14 дүгээр тулааны ялагч Александр Шепс нар бие биедээ хайртай болон, нэг гэрт амьдарч байсан. Харин 17 дугаар тулааны үеэр Мэрилин “Шепс бид хоёр тус тусдаа амьдарч байгаа” хэмээн хөтлөгчид харамсангуй өгүүлсэн.

Хэдийгээр “НТВ” сувгаар 17-р тулааны нэвтрүүлэг үргэлжлэн гарч байгаа ч үзэгчид тус тулааны  ялагчаар Свами Даши түрүүлсэн, удахгүй Монголд ирэхийг мэдэж аваад байгаа. Өөрөөр хэлбэл, Мэрилин Кэрро ялагч болж чадалгүй, гурав дахь удаагаа үзүүр түрүүнд оржээ.

17-р ялагчийг тодруулах ёслолын ажиллагаа Шинэ Басманны гудамжны Готик танхимд өрнөж байх үед Мэрилин Кэрро өөрийн нандин бэлгийг хүлээн авсан байна. Үзүүр түрүүнд үлдэн, дахин ялагч болж чадаагүй Мэрилин дээр Александр Шепс хүрэлцэн ирж, бүхий л оройны турш түүнээс нэг ч алхам холдоогүй байна. Түүний гэнэт гарч ирсэн нь Мэрилинд гэнэтийн бэлэг болсон нь харваас илт байжээ.

Тэнд хуран цугласан фенүүд нь “Гашуун байна! Гашуун байна!” гэж хашгирахад тэр хоёр халуухнаар үнсэлджээ. Энэ нь фенүүдийнх нь дунд тэр хоёрыг эвлэрсэн, Мэрилин, Александрыг уучилсан гэсэн сэтгэгдэл төрсөн нь бичлэгийн дор буй сэтгэгдлээс харагдах аж.

0 сэтгэгдэлтэй