Дэлхийд хамгийн “үрэлгэн” нь хятад жуулчид

Хилийн чанадад зарцуулж буй мөнгөн дүнгээрээ 2016 онд хятад жуулчид дэлхийд тэргүүлсэн тухай Дэлхийн аялал жуулчлалын холбоо (UNWTO) мэдээллээ. Өнгөрсөн жил хятад жуулчид гадаад аялалд 261 тэрбум ам.доллар үрсэн байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад 12 хувиар өссөн дүн аж.

Хоёрдугаар байрт АНУ орсон ба америк жуулчид 122 тэрбум ам.долларыг гадаад аялалд зарцуулжээ (2015 оноос найман хувиар өссөн). Удаах байрт 81 тэрбумыг “үрсэнээр” ХБНГУ-ын жуулчид багтаж.  Энэ нь 2015 оныхоос 5 хувиар өссөн дүн юм байна. Дөрөвт, 64 тэрбум ам.доллараар Их Британи, тавд, 41 тэрбумаар Францын жуулчид “айрагджээ”. 2016 оныг аялал жуулчлалын салбарын зах зээл өссөн үзүүлэлттэй үдсэн байна. 

Дорнын тооллоор хоёрдугаар сард Цагаан сараа тэмдэглэсэн хятадууд зөвхөн дотоодын аялалд 61 тэрбум ам.долларыг зарцуулчихаад байсан аж. 2016 оны аравдугаар сард БНХАУ-ын Боловсролын өдөр нь амралтын өдрөөр таарахад дотооддоо аялахад л 60 тэрбум ам.доллар зарцуулсан мэдээтэй байжээ.

0 сэтгэгдэлтэй