“Тань шиг албан тушаалын хойноос үхэн хатан хөөцөлддөг хүн биш”

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын МАН-ын бүлгийн хурал дээр хийсэн маргааны бичлэг нийтэд ил болоод байгаа. Эх сурвалжийн өгүүлснээр МАК-ийн гүйцтгэх концессийн гэрээг Засгийн газар оруулж ирснээр маргааны эх тавигджээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байгаа. “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэжээ. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ. Та над руу дайраад байх явдалгүй. Би тань шиг албан тушаалын хойноос үхэн хатан хөөцөлддөг хүн биш” гэж хэлэхэд Ц.Нямдорж дахин үг дугараагүй байна. Ерөнхий сайд эмзэг газар нь хатгасан учраас Ц.Нямдорж дуугай болчихлоо гэж бүлгийн хуралд суусан гишүүд өөр зуураа ярьцгаасан аж.

0 сэтгэгдэлтэй