Ерөнхий сайдын “Хатуу самар”-т хаягласан хатуухан үгс

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН ын бүлгийн хуралдаан дуулиан болоод байна. Асуудлаа ширүүхэн ярьсан  Ерөнхий сайдыгаа загнасан “засаг дарга”, “бацаан”-аар нь дуудсанаа олон нйитэд зарлан түгээв. Хурлын протоколыг задруулагч  гол чухал үгийг хэлж ялсан баатрын дүр эсгэжээ.  Танил ийм арга улиг болоод удаж байна. Том том мэдэгдэл хийж зангаргаа харуулах гэсэн гишүүд олширсоныг  улс төрчид ууртай байгаагийн шалтгааныг тайлбарлахыг оролдьё.

УИХ-ын гишүүд асар их зардал гаргаж арай чамай сонгогддог. Харин сонгуулийн зардлаа хэрхэн олдог вэ. Аймагтаа тойрогтоо ажил хийх гэж улайран Их хурлын индэр дээрээс үг хэлж уйлан дуугардаг. Энэ нь өнгөн талдаа сонгогчдын төлөө мэт боловч үнэн хэрэгтээ бизнес. Тэд энэ ажлаа өмчирхөж авдаг бөгөөд асуудлыг шийдэн шийдтэл оролцож танил тал ах дүү хамаатан садандаа тендер нэрээр авч өгч тэндээсээ хувь хүртдэг. Харин энэ удаад тэдэнд ийм боломжийг  Ж.Эрдэнэбат “бацаан”-ы  Засгийн газар олгосонгүй. Тэр ч бүү хэл төсөв дээрээ өөрчлөлт бараг хийлгэхгүй өөрийнхөөрөө батлуулж олон жилийн жишгийг эвдлээ. Асуудлыг шийдэж ажлаа явуулж байгаа энэ арга барил олон жил энэ аргаар амьдарч явсан “хөгшин” гишүүдийн уурыг баржээ. Тэд одоо байгаа бүх сувгаараа Засгийн газраа баалж байна. Анхнаасаа аажим боловч өөрийнхөө арга барилаар “субботник” хииж  байгаа Ерөнхий сайдаа утсан хүүхэлдэй гэж цоллоод ч  учрыг нь олж судсыг нь барьж чадахгүй хий дэмий орилолдсоор….

Бас нэгэн шалтгаан. Үе  үеийн улс төрчдийн саалийн үнээ болсон нүүрсний наймааг өнөөх “бацаан ”Ерөнхий сайд  зогсоочихжээ. Ингээд хэдэн тн нүүрс  зуучлаад шархаа нөхчихдөг нэг бизнес нь хаагдсан байна. Улс төрчид ууртай байхаас аргагүй. Ингээд сонгогдоод нэг жил боллоо, тэд юу ч олж долоосонгүй. Огцруулна гэж хашгираад ч “бацаан” Ерөнхий сайд хийх гэснээ аажуухан хийж ах нарынхаа олон жилийн алдааг засна гэж зүтгэсээр, харин ах нар нь дараагийн суудлаа мөрөөдөж хашгирсаар байна. Хотынхны наймаанд хөл гараа дүрээгүй тэрээр “Хөдөөний засаг дарга” Ерөнхий сайдынхаа хэргийг одоо л нэг гаргаж байна. Тэр “найраанд” орох шинжгүй. Би ажлаа хийнэ. Харин та бүхэн улс төрөө хий гэж “Хатуу самар”-т хатуухан сануулжээ.

2 сэтгэгдэлтэй