Өглөөгүүр зайрмаг идэх нь таныг ухаалаг болгоно

Өглөө босмогцоо зайрмаг идэх нь тархины үйл ажиллагаанд тэсрэлт авчирдаг болохыг японы эрдэмтэн баталжээ. Токиогийн Киорын их сургуулийн профессор Ёшико Кога хүн хэрэв өглөө босуутаа гурван халбага зайрмаг идвэл сэтгэн бодох чадвар дээшилдэг болохыг баталснаа танилцуулжээ.

Профессор Кога өглөөгүүр зайрмаг идэх нь бусад өглөөний цайтай харьцуулахад цаг хугацааны мэдрэмжийг түргэтгэж, мэдээллийг боловсруулах хурдыг нэмэгдүүлдэг болохыг нээсэн байна. Зайрмагны хүйтэн чанар ийм үр дүн авчирч байгаа юм бол хүйтэн ус ийм нөлөө үзүүлж чадах уу гэдгийг ч мөн туршиж үзжээ. Гэвч хүйтэн ус уух үед зайрмагтай адил гайхалтай үр дүнг хүний тархинд үзүүлээгүй байна.

Профессор Кога сэтгэл судлалын мэргэжилтэн бөгөөд, бие болон оюуны хоорондын харилцан хамаарлын чиглэлээр дагнан судалгаа хийдэг аж.

Хэрэв танд оюуны хурд шаардлагатай бол японы эрдэмтний энэхүү нээлтийг туршаад үзэж болох юм.

0 сэтгэгдэлтэй