Санкт-Петрбургийн метронд дэлбэрэлт үйлдсэн захиалагчийг илрүүлжээ

“Санкт-Петрбургийн метронд дэлбэрэлт үйлдсэн захиалагчийг үндсэнд нь тогтоогоод байна” гэж ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны тэргүүн Александр Бортников мэдээлснийг Тасс уламжиллаа. “Үндсэн нь тогтоогоод байна” гэж тэр мэдэгдээд нарийн ширийн зүйлийг дэлгэхээс татгалзжээ.

Хэргийг дахин сануулахад, энэ оны 4 сарын 3-нд Сеннагийн талбай болон Технологийн институт-2-ийн хоорондох метроны буудалд дэлбэрэлт болж, 15 хүн нас барсны дотор гэмт хэргийг үйлдэгч Акбаржон Жалилов амь үрэгдсэн юм. Террорист ажиллагааг төлөвлөн зохион байгуулагч Аброр Азимовыг 4 сарын 17-нд Москва орчмоос баривчилсан бол өчигдөр түүний ах Азрам Азимовыг мөн саатуулжээ. Түүнийг мөн адил дэлбэрэлтэд оролцсон хэмээн сэжиглэж байгаа юм. 

0 сэтгэгдэлтэй