Зөв хооллох 10 дүрмийг дээд зэрэглэлийн тогооч Д.Буян толилуулж байна

Дээд зэрэглэлийн, мэргэжлийн тогооч Д.Буянг монголчууд “Мастер тогооч” шоуны ялагч гэдгээр нь таньдаг болсон. Rubishwi in Lbach ахлах сургууль, BBZB Luzern худалдааны мэргэжлийн сургуулийг тогоочийн мэргэжлээр алтан медальтай төгсөж, Швейцарийн төвийн 5 аймгийн дээд зэрэглэлийн шилдэг “Adelboden” ресторанд найман жил, нийтдээ 12 жил Швейцарьт ажилласан. Ердөө хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн. “Централ тауэр”-ийн 17 давхрын “Monet” /Монэ/ рестораны Ерөнхий тогоочоор ажиллаж байгаад, шинээр нээгдсэн “Премиум палас” цогцолборт уригдан ирээд байна. Тус цогцолборын 16 давхрын европ рестораны “концепц”-ийг бүрэн өөрчилж, сонгодог франц “Haute” ресторан болгон шинэчлээд байна. Дээд зэрэглэлийн, мэргэжлийн тогооч Д.Буян зөв хооллох арван дүрмийг та бүхэнд танилцуулж байна.

  1. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн: Дан нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, бас хэт их идэхгүй байх. Хүнд биед шаардлагатай олон төрлийн элементүүд хүнсний бүтээгдэхүүн бүрт харилцан адилгүй байдаг учир олон төрөл зүйлийн бүтээгдэхүүн хэрэглэх сурах
  2. Өөх, тос багатай хүнс: Өөх, тос их хүнд энерги өгдөг ч илүүдэл энерги өөх тосны эс болон хувирч хүний биед хуримтлагддаг. Хэт их таргалалт нь зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй болгох аюултай.
  3. Амталсан гэхдээ бага давстай: Давс нь хүний биед хэрэгтэй элементийн нэг ба хүний бие болон ходоодны боловсруулах ажиллагааг зөв явуулахад тусалдаг. Хүн өдөрт 8-12 грамм давс иддэг. Хэт их давс идэх нь даралт ихсэх, цусан хангамжийн систем алдагдах, үе мөчний өвчин үүсгэх, бөөрний үйл ажиллагааг доголдуулах аюултай.
  4. Чихэрлэг зүйлс бага идэх: Сахарыг ер нь бага идэх ёстой. Сахар нь хоосон энерги хүний биед өгдөг ба аминдэм болон эрдэсгүй байдаг онцлогтой. Хүний биеийн сахарны хэмжээг ихдүүлдэг. Идсэний дараа хэсэгхэн зуурын цатгах маяг үзүүлдэг. Шүд болон шүдний пааланд муу.
  5. Бүтэн тарианы бүтээгдэхүүнүүд: Хөц будаа, хар талх, хар гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн идэх. Дээр хэлсэн бүтээгдэхүүнүүд өндөр хэмжээний аминдэм агууламжтай, B1, B2, эрдэс, кальци, фосфор, бүдүүн гэдэс цэвэрлэх болон Е аминдэмийн элементтэй. Нүүр ус бага, хоол боловсруулах ажиллагааг дэмждэг.
  6. Цардуул багатай төмс, ногоо, жимс, жимсгэнэ: Энэ хүнсний бүтээгдэхүүнүүд маань маш их хэмжээний аминдэм, минерал, ус агуулдаг. Салат боон жимсийг түүхийгээр нь долоо хоногтоо 1-2 удаа идвэл маш сайн.

  1. Амьтны гаралтай ураг бага идэх: Ургамлын гаралтай уураг нь маш чухал, малын гаралтай уураг нь нуугдмал өөх их байдаг учраас бага идэх.
  2. Хангалттай шингэн юм уух: Өдөрт хүн 2-2.5 литр шингэн юм уух ба энэ 2.5л шингэнээ амьсгалах, бие засах, хөлрөх гэсэн гурван зүйлээр буцаагаад гаргадаг.
  3. Бага хэмжээгээр олон удаа идэх: Өглөө 07 цагт өглөөний унд, 09 цагт алим жимс, 12 цагт өдрийн хоолоо идэх ба ямар ажил хийдгээс шалтгаалж 2000-5000 дээш илчлэг авах хоол сонгох, үдээс хойш 16 цагт махтай сэндвич идэх, 19 цагт сүү сүү бүтээгдэхүүн хэрэглэх, 20 цагаас хойш юм идэж уухгүй байх
  4. Амттай ба хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруулж идэх: Ногоог хэт удаан болгосон тохиолдолд хүнд хэрэгтэй элементүүд алдагддаг. Ногоог хэт удаан угааж болохгүй, усанд удаан байлгаж болохгүй. Хоол боловсруулах 15 аргыг зөв эзэмших нь чухал

2 сэтгэгдэлтэй