“Гөлөг” Ж.Бямбадорж албан тушаалаа өглөө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Б.Загдаатай ярьсан ярианы бичлэг тарсан. Энэхүү бичлэг түүнийг албан тушаалаа өгөхөд хүргэлээ.

Тэрээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “Би чамд нөхрийн хувьд хэлье. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцаж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. Би чиний асрамжид байгаа хүмүүсийг хэлж байна шүү” гэж ярьсан ба энэ бичлэг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Бичлэг тарсан даруйд үзэгч, уншигчид дургүйцлээ олонтаа илэрхийлж, “Ийм яриатай хүн ХЭҮК-ын дарга байж болохгүй” хэмээсэн нь түүнийг албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхийг хүссэний дагуу Ж.Бямбадорж чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн мягмар гарагт өгсөн юм.

ХЭҮК-йн дарга, гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ж.Бямбадоржийг үүрэг ажлаас нь өнөөдөр чөлөөллөө. Дараагийн дарга томилогдох хүртэл ХЭҮК-ын аль нэг гишүүн үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх юм байна.

Мөн, Хүний эрхийн үндэсний комиссын бусад хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа ч дууссан учир гурван гишүүний сонгон шалгаруулалт зарлаад байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хүний эрхийн комиссын гишүүдийн тоог нэмж зургаа болгосон. Иймд Хүний эрхийн үндэсний комиссын шинээр зургаан гишүүнийг сонгон шалгаруулах зарыг өчигдрөөс нээлттэй зарлаад байгаа юм.

beeg beeg pornstars beeg porn xnxx hindi porn hindi porn stars