Таны хүүхэд онц сурах эсэх нь удамшлаас шалтгаална

Хүн бүр л үр хүүхдүүдээ боловсролтой, сайн хүн болон өсч хүмүүжээсэй гэж хүсдэг. Тиймээс ч сайн сургууль, сайн багштай болгохын тулд халаасаа сэгсэрч байна. Гэтэл АНУ-ын Техасын Их сургууль болон Лондон дахь Хааны коллежийн эрдэмтэд таны хүүхэд онц сурах эсэх нь таны удамшлаас хамаардаг гэсэн судалгааны дүнг танилцуулжээ.

Эрдэмтдийн судалгааны дүнг “Суралцахын Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтэлсэн байна. Энд бичсэнээр хүүхдүүд бага сургуульд элсэж ахлах ангиа төгсөх, дараа нь академийн түвшний мэдлэг олж авах хүртэл эцэг эхийн гениэс хамаардаг гэжээ. Саяхныг хүртэл судлаачид аливаа хүний боловсролын түвшин амьдралын хэв маяг, байр суурь, эрүүл мэнд, аз жаргалтай байх эсэхээс шалтгаалдаг гэж бичиж ирсэн юм.

Дээр дурдсан хоёр их сургуулийн эрдэмтэд 6,000 ихрийн боловсролын байдлыг шинжлэн судалсан байна. Ингэхэд бүрэн дунд сургуульд тогтвортой өндөр оноотой сурч байсан ихэнх сурагчид төгсөх хүртлээ идэвх чармайлт сайтай байжээ. Эдгээр сурлага сайтай хүүхдүүдэд нөлөөлсөн хүчин зүйлсийн 70 хувь нь гениэс удамшилтай, 25 хувь нь хүрээлэн буй орчин нөхцлөөс хамааралтай байсан бол ердөө таван хувь нь найз нөхөд, багшаас хамаарсан гэжээ.

Үргэлжлүүлэн академик түвшний мэдлэг олж авахад гень 60 хувь нөлөөлж байсан байна. Тиймээс таны хүүхэд анги улирсан эсвэл хүссэнээр тань идэвхтэй суралцахгүй байгаа бол эргэн тойрны хүрээллээс нь шалтгаалаагүй ч байж магад гэдгийг судлаачид хэлж байна.

Эх сурвалж: m.phys.org

0 сэтгэгдэлтэй