Олон мянган жил далайн ёроолд нуугдсан шүрэн хад олжээ

АНУ-ын Өмнөд Каролины эргээс 300 км орчим зайтай далайн гүн дэх нууцлаг шүрэн хадны тогтолцоог эрдэмтэд олжээ. Зүүн өмнөд эргийн далайн гүний экосистемийг судлах үеэр Үндэсний далай тэнгис цаг уур судлалын газар, Далай тэнгисийн эрчим хүчний менежментийн хороо, Газар зүй судалгааны эрдэмтэд нууцлаг шүрэн хадыг илрүүлсэн байна.

Эрдэмтэд Атлантис хөлгөөр 15 хоногийн турш аялжээ.  Байгаль судлаач Сандра Брүк “Нуугдмал хадны ойролцоо шумбахад далайн ёроол бүхэлдээ цагаан өнгийн шүрээр хучигдсан мэт гайхалтай харагдаж байсан” гэж ярьжээ. Иймэрхүү асар том шүрэн хаднууд далайн ёроолын амьд организмуудыг тогтмол хадгалж, хүрээлэн буй орчинд ээлтэй байдаг. Олон төрлийн загас, далайн амьтад хадан дунд өндгөө дарж махчин амьтдаас аюулгүй байдлаа хамгаалдаг. Яг энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Номхон далай болон Атлантын далайг нүхэлж, байгалийн өвөрмөц тогтоцыг сүйтгэхгүй байх санал дэвшүүлээд байгаа юм.

0 сэтгэгдэлтэй