Б.Шаравын нэрэмжит дууны уралдаан төрсөн нутагт нь болно

.

Уран бүтээлчид хөгжмийн зохиолчийн бичсэн бүтээлүүдээр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхийшүүгчээр Төрийн шагналтАрдын жүжигчинЗууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан ажиллах ажээ. Бямба гаригийн орой шилдэг уран бүтээлчдийн тоглолт болох юм байна.

 Хөгжмийн зохиолч Б.Шарав 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Түүний хамгийн нэрд гарсан хөгжмийн бүтээлүүд нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим. Түүнчлэн дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан юм.

Мөн тэрээр 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байдаг.

0 сэтгэгдэлтэй