Үзүүлээд өг, Н.Төгсцогт оо

МУГТ, сонирхогчдын боксын олимпын наадам, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэн дэх “King Tug” хочит Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сард дэлхийн аваргын цолтой Оскар Эскандоныг илүүрхэн ялахад “Premier boxing championship”-ээс тус сарын онцлох тулаанаар тодруулсан.

Ширэн бээлийтнүүдийн  авьяас, ур чадварыг  рингэн дээр гаргадаг түүнд WBS, IBO холбооны аваргын бүстэй Клаудио Маррерогийн баг 12 раунд тулалдах санал тавьжээ. Одоогоор Клаудио Марреро WBS-ийн чансаанд 57.2 кг жинд хоёрдугаарт, манай тамирчин тавдугаар бичигдэж буй.

Мэргэжлийн боксчдын энэ тулаанд хэн ялсан нь чансааны нэгд бичигдэж цааш дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах боломжтой болох юм.Одоогоор тоглолтын тов хараахан гараагүй ч тэд ирэх сард багтаж рингэн дээр хүч сорихоор төлөвлөсөн гэнэ.

0 сэтгэгдэлтэй