АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалт дахин явагдаж магадгүй

АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өөрийн нэр холбогдсон асуудлыг шалгуулахаар хүсэлтээ өглөө.Тэрээр “Өнгөрсөн сард манай сургуульд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн томилгоогоор АШУҮИС-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон захирлын суудалд очсон. Энэ хүн томилогдсоныхоо дараа намайг болон манай хамт олон, мөн өмнөх захирлыг “385 сая  төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн гүтгэж байна. Түүгээр ч зогсохгүй биднийг тендерийг будилаантуулж, тендерт орсон компанитай үгсэн хуйвалдаж, өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн гэх гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их цацсан. Иймд би уг асуудлыг шалгаж өгнө үү хэмээн Авлигатай тэмцэх газарт хандаж байна. Уг шалгалтаар би болоод манай хамт олон байгууллагын маань нэр төр цагаадаж сэргээгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд хүсэлтээ өгөхөөр орсон юм.

Мөн тэрээр энэ үеэр “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд манай сургуульд мэдэгдлэл ирүүлсэн. Тэрхүү мэдэгдэлд “АШУҮИС-тай холбоотой томилгоог энэ 9 сард багтааж хуулийн дагуу явуул” гэсэн утга бүхий албан тоотыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн” болохыг тэмдэглэлээ.

Иймд энэ сардаа багтан АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалт дахин явагдаж магадгүй байна.

0 сэтгэгдэлтэй