Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулав

Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал ихэсч улмаар зам тээврийн осолд хүүхэд өртөх магадлал өндөр байгаа эдгээр өдрүүдэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа билээ.

Тухайлбал өнөөдөр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд, ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн  сурагчид хамтран замын хөдөлгөөнд соёлтой оролцож явган зорчигчдод зам тавьж өгч байгаа жолооч нарт болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулах зорилгоор Машины үнэртүүлэгч болон Машины дугаар бичих зориулалтын цаасыг өгч урамшуулсан юм.

Түүнчлэн замын хөдөлгөөнд суудлын бүс зүүгээгүй оролцож буй жолооч нарт сануулах арга хэмжээг авч зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлж соёлтой оролцохыг уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

0 сэтгэгдэлтэй