Дэлхийн банк, нийслэлийн захиргаа хотын төсвийн хөрөнө оруулалтын төлөвлөлт, нийтийн тээврийн санхүүжилтийг сайжруулахад хамтарч ажиллана

Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус салбарын нөхцөл байдлын судалгаа, үнэлгээг гүйцэтгэхээс нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгэ, стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн процессын ил тод, харилцан уялдаатай байдлыг сайжруулснаар аливаа хотын хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэн, төслүүдийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхэд тустай. Үүний адил хот нийтийн тээврийн үйлчилгээг санхүүгийн хувьд тогтвортой байдлаар үзүүлэхэд стратеги боловсруулах нь тустай байдаг. Одоогийн төсвийн хүндрэлтэй цаг үед дээрх асуудлуудын ач холбогдол улам ихсэж байна.” гэв.

Энэхүү түншлэл нь Дэлхийн банкны төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангаар санхүүжиж буй техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас Улаанбаатар хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Дэлхийн банкны тээвэр, МХХТ-ийн Олон улсын газар нь хотын нийтиэн тээврийн төлөвлөлт, удирдлагын чадавх бэхжүүлэх мөн одоо хэрэгжиж буй Ухаалаг автобус төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зэргээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад суурийг бий болгоход Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллаж ирсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй