ШҮҮХЭД ДАРАМТЛУУЛЖ БУЙ НЭР ДЭВШИГЧИД

Дорноговь аймагт нэр дэвшсэн “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, Архангай аймагт нэр дэвшсэн Ё.Баатарбилэг нарыг 2012 оны сонгуулийн сурталчилгаа эхлэх мөчид Ганц худагт цагдан хорьж, сонгууль дууссаны дараа суллаж байсан үйл явдлыг зарим хүмүүс санаж л байгаа байх. Хэрэв тэд сурталчилгаагаа хийгээд өрсөлдөөд явсан бол гарцаагүй сонгогдох байсан гэдэг. Цагдан хорьсон нь сонгуульд ямар нэг аргаар өрсөлдүүлэхгүй байх эцсийн арга байсан нь түүний хэрэг удахгүй хэрэгсэхгүй болсноос харагддаг.

Тэрхүү технологи 2020 оны УИХ-ын сонгуулиар ч хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьсон. Цагдан хорьсон хугацааг нэг сараар тогтоосон нь УИХ-ын сонгууль дууссаны дараа тэрбээр суллагдах болж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөж чадахгүй байдалд хүрээд байна. Бие даан нэр дэвшигчийн 801 иргэний гарын үсгийг 31 мянгад хүргэсэн нь зарим хүний цээжинд айдас хуруулсан бололтой.

УИХ-ын сонгуультай холбоотой удаах цагдан хорьж тусгаарлах ажиллагаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Улсын их хурлын гишүүн асан С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Номтойбаяр нараар үргэлжилж магадгүй дүр зураг харагдаж эхэллээ. Тэдгээрт холбогдох шүүх хурлыг энэ сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд буюу тэднийг Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаагаа явуулах хугацаатай давхцуулж товлосон байгаагаас харвал тэднийг ямар нэгэн аргаар тус бүрийн өрсөлдөж буй тойргоос нь буюу сонгуулийн нэрсийн жагсаалтаас арчих технологи хэрэгжиж байгаа бололтой.

Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 4 жил тутамд болох улсын их хурлын сонгуулийн үеэр улс төрийн намууд иргэд сонгогчдын хүрээнд улс төрчдийн чансааг тогтоох зорилгоор санал асуулга явуулдаг. Санал асуулгын үр дүнд чансаа өндөр тогтоогдсон нэр дэвшигч, улс төрчийг унагаах, түүнийг харлуулах  зорилгоор элдэв худал гүтгэлгийн чанартай мэдээлэл болон үндэслэлгүйгээр ямар нэгэн хэрэг үүсгэн сонгуулийг будлиулдаг болсон нь өнгөрсөн 25 жилийн түүхэнд жишиг болон тогтсон гэхэд хилсдэхгүй биз.

Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар нь МАН болон АН-ын хоёулангийнх нь судалгаагаар  тойрогтоо тэргүүлж байгаа нь зарим талаар шүүх эрх мэдлийг гартаа оруулсан зарим этгээдүүдэд таалагдахгүй байгаа бололтой.

Түүний нэг тод жишээ нь нэр дэвшигч Ж.Эрдэнэбатад шүүхээс “Хувийн баталгаа гаргуулах хүсэлтэй бол шүүхийн дансанд 10 тэрбум төгрөг байршуул” гэсэн шүүхийн шийдвэрээс тодорхой харагдана. Ямар банк биш хувь хүнд 10 тэрбум төгрөг байхгүй нь мэдээж. Ялангуяа сонгуулийн сурталчилгаа эхэлж, ухуулагчдынхаа цалин хөлсийг яая гэж байгаа нэр дэвшигчдэд тийм их мөнгө хаанаас байхав. Энэ бол үндсэндээ шүүхийн байгууллагын хуулиа уландаа гишгэсэн улайрал болох нь харагдаж байна. Хамгийн гайхалтай нь энэ мөнгийг байршуулж чадахгүй бол цагдан хорино гэсэн байгаагаас үзэхэд угаас ийм л зорилготой шийдвэр байсан мэт.

Зүй нь УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ СЕХ-оос албан ёсоор гардаж авсан тул нэр дэвшигчдийг СЕХ-ны, мөн дараагийн УИХ-ын гишүүн тангарагаа өргөх хүртэл түүний бүрэн эрх хадгалагдаж байгаа тул УИХ-ын шийдвэргүйгээр цагдан хориж болдоггүй хуультайг шүүх мэддэг байлтай.

Энэ бүхнийг хөсөр хаяад шүүхийн өмнө албадан ирүүлэх буюу ял оноох хувилбар Монголын хуулинд байхгүй ч сонгуулийн халуурал эхэлсэн энэ цаг үед хууль гууль болж хувирахыг хэн эс мэдэхэв.

Том намуудын “зодоон”, эрх мэдэлд хүрэхийн тулд юуг ч золиослохоос буцахгүй хүмүүсийн тэмцэл буюу жүжгийг хараад сууж байх л үлджээ.

beeg beeg pornstars beeg porn xnxx hindi porn hindi porn stars