Сентерра гоулд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдлээ

2017 оны 5 дугаар сарын 24-ий өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Шүүхийн шийдвр гарснаар лиценз эзэмшигч компани хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэж байна. Шүүх хуралд хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, мөн Засгийн газар, Сентеррагоулд Монголия компанийн төлөөлөл оролцлоо.

0 сэтгэгдэлтэй