Дугуй: “Флеш Валонь” уралдаанд 21 жилийн дараа Францын дугуйчин түрүүлэв

UCI буюу Олон улсын дугуйн холбооны 2018 оны календарт багтсан 17 дахь уралдаан лхагва гарагт Бельги улсад болов. Флеш Валонь уралдаан нь жил бүрийн дөрөвдүгээр сард нэг өдөр товлогдон Бельги улсын Валонь хотод зохиогддог уламжлалтай.

Тэмцээнд засмал замын мэргэжлийн эрэгтэй дугуйчид өрсөлддөгөөрөө онцлогтой бөгөөд энэ жилийн уралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болсон байна. Тэмцээнд UCI-н дэлхийн шилдэг албан ёсны багууд болох “Астана”, “Мүвистар”, “Эмират”, “Скай”, “Бахрайн-Медиа”  зэрэг 18 урилгаар оролцдог юм. Харин энэ жилийн хувьд нэмэгдээд Олон улсын дугуйн холбооны эх газрын шилдэг 7 баг, нийт 25 баг уралдсан юм.

82 дахь удаагийн тус уралдаанд Испани, Франц, Бельгийн дугуйчид шилдэг нь байлаа. Уралдааны сүүлийн 128 км-т буюу Мур Де Юи толгодын замд Францын тамирчин Күйк Степ Флоорс багийн дугуйчин Жулиан Алафилипп итгэл төгс тэргүүлж эхэлсэн. 25 настай залуу уралдааны гол өрсөлдөөнийг Испанийн туршлагатай дугуйчин болох Алехандро Вальвердетэй хийсэн юм.

Ийнхүү тус уралдааны түүхэнд 21 жилийн дараа Францын дугуйчин түрүүлэв. Хоёрдугаар байранд А.Вальверде, гуравдугаар байранд Бельгийн тамирчин Йелле Валендерт орсон байна. А.Вальверде нь сүүлийн дөрвөн жил тус уралдаанд түрүүлж байсан юм.

Флеш Валонь уралдаанд зохион байгуулагч орон буюу Бельгийн тамирчид 38 удаа, Итали 18 удаа, Франц 9 удаа, Испани 8 удаа түрүүлж байжээ.

0 сэтгэгдэлтэй