Людвиг Ван Бетховены бүтээлийг тоглоно

Германы нэрт хөгжмийн зохиолч Л.В Бетховенийн VIII симфони болон Бетховены гуравдугаар концертыг тоглоно.

Америкийн нэгдсэн улсын Southern Methodist их сургуулийн магистрант, төгөлдөр хуурч У.Ану, Улсын Филармонийн симфони найрал хөгжимийн хамт энэ сарын 27-ны 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглох юм. Тоглолтод удирдаач Б.Батбаатар /СТА/, хөтлөгч тайлбарлагчаар Виртуозо академийн тэргүүн М.Цогбадрах нар оролцона.

У.Ану

Дашрамд хэлэхэд Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлийрч, суут бүтээлээ өөрөө сонсохоо больжээ. 45 настайдаа сонсголгүй болсон ч Бетховен хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхашралыг төрүүлдэг байна.

Гэвч дүлий хөгжмийн зохиолч таамаглахын аргагүй гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, хөгжмөө туурвихдаа юуг даван туулсныг төсөөлөхөд ч бэрх. Суут хөгжмийн зохиолч амандаа зуусан чигчлүүрийг төгөлдөр хуурынхаа товчлуур дээр хүргэж бүдэг авиаг арайхийн ялгадаг байсан аж.

0 сэтгэгдэлтэй