in

“Эрдэнэс таван толгой”-н хувьцаа эзэмшигч УУХҮ-ийн сайд Г.Ёндонг шүүхэд өгөв

Эрдэнэс таван толгой компанийн хувьцаа эзэмшигч иргэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг шүүхэд өгчээ.

Учир нь Эрдэнэс таван толгой компанийн дүрэм, компанийн тухай хуулийг зөрчин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон гэж үзсэн байна. 

Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал, Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ нарын гишүүд улиран сонгогдох эрхгүй байхад улираан сонгосон, хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ, П.Өлзийнаран нарын компанийн дүрэм заасан эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хоёр удаа улираан томилсон зэрэг нь компанийн дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэжээ.

Тиймээс эдгээр ТУЗ-ийн гишүүдийн оролцосон ТУЗ-ийн хурал ч хүчингүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс таван толгой компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8,2 дахь хэсэгт заасныг зөрчин дээрх гишүүдийг удаа дараа улираан томилж байгаа нь компанийн дүрмийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болсон гэж нэхэмжлэгчид үзжээ.

Мөн ТУЗ-ийн гишүүн Ц.Энх-Амгалангийн оронд томилогдсон С.Наранцогт ч ТУЗ-ийн гишүүнээр дахин ажиллах боломжгүй юм байна.

Нэг үгээр, Эрдэнээс таван толгой компанийн ТУЗ-д төрийг төлөөлөн ажиллаж буй 11 гишүүний зургаа нь буюу Г.Нандинжаргал, С.Наранцогт, Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ, хараат бус гишүүн П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарын хувьд компанийн дүрмийг зөрчиж, нэг буюу түүнээс дээш удаа сонгогдсон, компанийн тухай хуульд заасан ТУЗ-ийн оронд түр томилогдох журмыг тус тус зөрчиж байгаа ажээ.

Иймд  Эрдэнэс таван толгой компанийн дүрэм, компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн гишүүдийг хуульд нийцүүлэн томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шаардан ийнхүү шүүхэд ханджээ. 

Та энэ мэдээнд оноо өгч бусдад туслаарай!

2315 оноо
Upvote Downvote

Сэтгэгдэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Loading…

0

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

Хахахаас аварсан нь